Шүлхийн голомттой бүсээс үхэр авчирснаа нуусан иргэнийг шалгаж байна

Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчин Нийслэлчүүдийн хаяанд айлсаж, хаалгыг нь тогшоод ороод ирлээ. Тодруулбал, өнгөрсөн сарын сүүлчээр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо буюу Мал бордоход шүлхий өвчин гарч, хорио цээрийн дэглэм тогтоогоод байгаа. Шүлхий өвчнөөр өвчилсөн таван үхрийн эзэн Төмөрбаатар нь өнгөрсөн арваннэгдүгээр сард бүх үхрээ вакцинд хамруулсан ч дээрх үхрүүдээ өвчний голомттой бүсээс авчирснаа тас нуун дарагдуулсан гэх үндэслэлээр хуулийн байгууллагад шалгагдаж байна.

Нийслэлийн Мал эмнэлгийн газрын дарга М.Адилбишийн хэлснээр “Бидний таамаглаж байгаагаар устгалд оруулсан таван үхэр нь вакцинжуулалтад хамрагдаагүй байсан юм билээ. Энэ хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Шүлхийн голомттой бүсээс үхэр нууж авчирсан эсэхийг нь тогтоох байх” гэсэн юм.

Дашрамд дуулгахад, Нийслэлийн нутаг дэвсгэрт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинжуулалтыг ирэх тавдугаар сарын 1-нээс хийх юм байна. Одоогоор хязгаарлалтын бүсэд буюу шүлхий гарсан газартай ойр байгаа 2500 малд вакцин хийжээ.

О.Сайхан
olloo.mn

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Уншигч 2018-04-13 09:27:28
    СХД-ийн нутаг дэвсгэрт байгаа бүх малыг гаргах хэрэгтэй. Ядаж сургууль амарч байх хугацаанд хэдэн хүүхдээ зусландаа гаргамаар байна. Өнгөрсөн жил СЯ-ны
  • Zochin 2018-04-05 12:22:59
    Uher malaa hariulmaar bgaa bol hodoonoo amidraachee
  • Зочин 2018-04-04 06:11:00
    Энэ балиар үхэртэй иргэдийг хотоос хөөгөөч. Зусланд хашаа эвдэж малаа оруулна, нөгөөдүүл нь хашаагаар нэг өвчтэй ялгадсаа гаргана. Үнэн сэжгийн энэ малнууд
  • Бат 2018-04-04 02:18:56
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм