Зүүн аймгуудын нутгаар цасан шуургатай

-Өнөөдөр Сүхбаатарын нутаг, Дорноговийн зүүн,  Дорнодын өмнөд хэсгээр цасан шуурга шуурна-


Улаанбаатар хотод өнөөдөр үүлэрхэг. Ялимгүй цас орно. Салхи хойноос секундэд 7-12 метр. 5-7 градус хүйтэн байна.

Баруун аймгуудын нутгаар багавтар үүлтэй. Бусад нутгаар үүлэрхэг. Зүүн аймгуудын ихэнх, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр хур тунадас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр, нутгийн зүүн хагаст секундэд 14-16 метр хүрч цасан шуурга шуурна.

Хүйтэрч Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 9-14 градус, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 8-13 градус хүйтэн, говийн бүс нутгаар 3 градус хүйтнээс 2 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.