Газар өмчлөлийн хуулийн хугацаа дуусч байна
Газар өмчлөлийн тухай хуульд “Монгол Улсын иргэнд нэг удаа үнэгүй газар өмчлүүлнэ” гэж заасан байдаг. Гэр бүлийн хэрэгцээнд газрыг нэг удаа үнэгүй өмчлүүлэх хуулийн хугацаа ирэх тавдугаар сарын 1-нд дуусна. Ийнхүү хуулийн хугацаа нь дуусгавар болж байгаатай холбогдуулан өнөөдөр Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас мэдээлэл хийхээр болжээ.

Газар өмчлөх гэдэг нь тухайн газрыг захиран зарцуулах эрхтэйгээр өөрийн мэдэлд байлгаж, ашигтай шинж чанарыг гаргаж хэрэглэхийг хэлнэ. Захиран зарцуулах эрх гэдэг нь түүнийг бусдад худалдах, бэлэглэх, өвлүүлэх, арилжих, барьцаалах зэргийг ойлгоно. Газар өмчлөх эрх нь субъектын хувьд зөвхөн Монгол Улсын иргэн, төрд хамааралтай. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт иргэд газраа захиран зарцуулах эрхээ харъяалалгүй хүн, гадаадын иргэнд шилжүүлэхийг хориглосон байдаг. Өөрөөр хэлбэл гадаадын иргэн, харъяалалгүй этгээд болон аливаа хуулийн этгээд нь Монгол Улсад газар өмчлөх боломжгүй юм.

Газар эзэмших гэдэг нь газрыг гэрээнд заасан зориулалт нөхцөл болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг хэлнэ.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Баярмаа 2019-01-30 07:37:07
    Газар яаж өмчилж авах
  • irgen  2018-04-17 07:19:17
    2009 on hurtel torson Mongol ulsiin irgen 1han udaa ulaas unegui gazar omchilj avah erhtei.Getel diilenh n gazraa avaagui bhd zaaval hugacaa zaah heregtei um u....
  • urnaa 2018-04-05 16:56:33
    Gazar umchilj awmaar bn yaj bvrtgvvleh we
    112.72.11.102
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-04-05 08:09:11
    Энэ хугацаагаа сунгаад өгөөч. Газраа өмчилж авсан хүн дарга нар тэдний ойрын хүрээллээс өөр байхгүй л байх шиг байна шүү,
  • sss 2018-04-05 07:59:49
    gazar abah geheer ded butets baihgui gazaraar odoo uah be ehleed ter asuudaliig shiideh heregtei b.na