Иргэд цалин өснө гэсэн хүлээлттэй байна

Энэ оны нэгдүгээр улирлын “Инфляцийн хүлээлтийн түүвэр судалгаа”-ны үр дүнгээс үзэхэд иргэдийн дунд эдийн засгийн байдал сайжирч улмаар өрхийн санхүүгийн байдал сайжирна гэсэн эерэг хүлээлттэй байна. Иргэд, ААН болон шинжээчдийн дунд төгрөгийн ханш чангарна гэсэн хүлээлт давамгайлсан нь төгрөгт итгэх итгэл өндөр байгааг илтгэж байна.

ААН-үүд ирэх зургаан сарын хугацаанд нийт эрэлт нэмэгдэж, борлуулалтын орлого өснө гэж хүлээж байгаа бөгөөд цалингийн түвшин ч мөн бага зэрэг өснө гэж хүлээжээ. Түүвэрт хамрагдсан ААН-үүдийн 30 орчим хувь нь үйл ажиллагаагаа өргөжүүлж, шинээр ажлын байр нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Шинжээчид төгрөгийн ханш чангарна гэж таамагласан бөгөөд бодлогын хүү буурч цаашлаад зээлийн хүү буурна гэсэн хүлээлттэй байна.

Иргэд инфляцийн түвшинг 2017 оны II улиралд чанарын хариултын хувьд 10.9%, тоон хариултын хувьд 5.4%, мэдрэмжид суурилсан инфляцийн хүлээлтийн хувьд 4.5% байхаар тус тус хүлээж байна.

Инфляцийн хүлээлтийн тайланг энд дарж үзнэ үү.

Эх сурвалж: Монголбанк

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эерэгээр харагч 2018-04-06 02:10:59
    цалин нэмэгдэнэ гэж харж байгаа иргэдийн амьдрал сайжрана гэж харж байгаа төгөргийн ханш чангарана гэж харж байгаа хүү буурна гэж харж байгаа харж байгаа харж б...
  • Солонгосоос 2018-04-05 12:20:15
    Монголд очвол ажил олдохгүй хоосон хонохоос айгаад солонгост 10 жил боллоо. Новш юмаа хэзээ Монгол сайжрах юм болдоо
  • Зочин 2018-04-05 10:50:26
    Энэ талаар судалж бгаа.Энэ талаар анхаарч бгаа. Энэ талаар төлөвлөж бгаа.Энэ талаар ОУВС-г харж бгаа.Энэ асуудлыг хэлэлцэх гэж бгаа.Энэ талаар...талаар...талаар...