Загас барихыг хоригложээ
Амьтны тухай хуулийн дагуу загас барихыг хориглосон хугацаа энэ сарын 01-нээс эхэллээ. Үржлийнх нь үе тохиож байгаа тул буй тул зургадугаар сарын 15 хүртэл хориг тавьсан байна. Тиймээс тухайн орон нутгийн засаг захиргаа энэ төрлийн зөрчлийг илрүүлж, гэм буруутай этгээдэд хариуцлага тооцно.

Бүх загасны үржлийн үе харилцан адилгүй учир зарим загасыг агнах хугацаа дээр дурьдснаас өөр аж. Тухайлбал, Дархадын цагаан загасыг наймдугаар сарын 01 нээс есдүгээр сарын 20, Буйр нуурын загасыг тавдугаар сарын 15-наас наймдугаар сарын 01, Алтайн сугасыг зургадугаар сарын 15-наас наймдугаар сарын 31 хүртэл агнахыг хориглоно.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.