Хөвсгөл аймгийн Засаг даргыг хууль зөрчиж томилсон эсэхийг хэлэлцэнэ
Өнөөдөр болох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

09:00 цагт:
"Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2018" арга хэмжээ "Blue Sky" Сonvention center-т эхэлнэ.

09:00 цагт:  ЮНЕСКО-ийн Бээжин дэх төлөөлөгчийн газрын боловсрол болон соёлын салбарууд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисстой хамтран зохион байгуулж буй “Олон нийтийн суралцахуйн төв” сэдэвт семинар НҮБ-ын байрны хурлын танхимд болно.

09:30 цагт:  Үндсэн хуулийн цэц хуралдана. Хуралдаанаар Хөвсгөл аймгийн Засаг даргыг томилсон Ерөнхий сайдын шийдвэр Үндсэн хууль зөрчсөн эсэх асуудлыг хянан хэлэлцэнэ.

09:30 цагт: Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн 3 давхарын хурлын зааланд "Гэр бүл хүчирхийллийн цахим мэдээллийн нэгдсэн сан"-ийн нээлтийн арга хэмжээ болно.

10:00 цагт: Төрийн ордны Б танхимд Турк Улсын Шилжилт хөдөлгөөний ерөнхий газар болон Монгол Улсын Гадаадын иргэн харьяатын газрын удирдлагууд хамтын ажиллагааны САНАМЖ БИЧИГ-т гарын үсэг зурна.

10:00 цагт: Нийгмийн эрүүл мэндийн мэргэжил дээшлүүлэх сургалтын нээлт Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн сургалтын танхимд болно.

10:00 цагт:  Монгол Улсын Ерөнхийлөгчийн Tамгын Газар, Конрад-Аденауэр-Сан, “Хөгжил-Ардчилал” ТББ хамтран “Баялгийн засаглал” чуулганыг Туушин зочид буудлын Соёмбо танхимд зохион байгуулна.

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

11:00 цагт:  Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Л.Чинбатад хууль ёсны гэрчилгээ, тамга гардуулсан тухай болон үүсээд байгаа нөхцөл байдлын талаар гүйцэтгэх захирал, хуульчид, болон бөхчүүдийн төлөөлөл мэдээлэл хийнэ.
11:30 цагт:  Зорчигч тээврийн нэгтгэлийн тухай ташаа мэдээлэлд хариулт өгөхөөр хэвлэлийн бага хурал зарлалаа.
12:00 цагт:  Зорчигч тээврийн нэгтгэлийн үйлдвэрчний хорооноос мэдээлэл хийнэ.
 
12:00 цагт: "Гэгээн Муза" 14 дэх удаагийн олон улсын театрын наадмын Хэвлэлийн бага хурал УДЭТеатрт болно.

13:00 цагт: Авто замын салбарын хаврын бүтээн байгуулалтын ажил эхэлж байгаатай холбогдуулан ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ 2018-2019 онд хийгдэх салбарын бүтээн байгуулалтын талаар танилцуулж, замын компанийханд үүрэг чиглэл өгнө. Хаана: ЗТХЯ-ны 301 тоотод

14:00 цагт: МҮЭСТО-нд Ардчилсан нам байгуулагдсаны 28 жилийн ойн хүндэтгэлийн арга хэмжээ болно.

15:00 цагт: Монгол орны Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад өндөр хурдны интернeт, вебсайт болон компьютер, тоног төхөөрөмж, судалгааны багаж хэрэгсэл гардуулан өгөх ёслолын үйл ажиллагаа болно. Хаана: “Блю Скай Тауэр”, “Даймонд танхим
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-04-06 01:54:14
    морины холбоогоо хятад энхболдоос авсан юмсан зереед бехийн холбоогоо хятад чинбатад егч байгаа юм уу сурын холбоогоо ямар хятадад егех гэж бна
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах