Ой тогтоолтын улсын аваргууд тодорлоо

 Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах оюуны спортын найм дахь удаагийн тэмцээний сүүлийн шатны шалгаруулалт энэ сарын 27, 28-ний өдрүүдэд явагдаж шилдгүүдээ тодрууллаа.

Урьдчилсан шатнаас шалгарсан 80 тамирчин сүүлийн шатанд бага, дунд, насанд хүрэгчдийн ангилалд харааны болон сонсголын ой тогтолтын 10 төрлөөр өрсөлдсөн юм.

Тус тэмцээнд ОУ-ын Их Мастер 3, Их Мастер 3, Олон улсын Мастер 6, Азийн Мастер 3 буюу 15 олон улсын цолтой тамирчид оролцсон нь тэмцээнийг маш өрсөлдөөнтэй болгов.

Ингээд хоёр өдөр үргэлжилсэн тэмцээний төгсгөлд бага насны ангилалд Ш.Наранбат (3535 оноо), дунд насны ангилалд ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам (7047 оноо), насанд хүрэгчдийн ангилалд ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав (6170 оноо) нар тут тус тэргүүлж цом хүртсэн бол нийт оролцсон тамирчдаас нийлбэр оноогоор тэргүүлэн Улсын аваргаар Монголын Оюун Ухааны Академийн Дархан-Уул аймаг дахь салбарын тамирчин, ОУ-ын Их Мастер, Өсвөрийн дэлхийн аварга Э.Лхагвадулам (7047 оноо) шалгарч хошой аварга болж нэг сая төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ.

ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 6170 оноогоор дэд байрт орж 750 мянган төгрөг, гутгаар байрт Орхон аймгийн тамирчин С.Жавхлантамир 5613 оноогоор шалгарч 500 мянган төгрөгийн мөнгөн шагнал хүртлээ.

Мөн бүх насны ангилалд хэд хэдэн улсын болон дэлхийн дээд амжилтууд шинэчлэгдлээ. Тухайлбал, ОУ-ын Их Мастер Э.Лхагвадулам 5 минутад 1179 цифр (өсвөр, насанд хүрэгчид), 18.72 секундэд 1 багц буюу 52 ширхэг хөзөр (өсвөр), ОУ-ын Их Мастер Э.Пүрэвжав 5 минутад 140 үг, З.Тэмүүжин 24.24 секундэд 1 багц буюу 52 ширхэг хөзөр (бага нас), Ш.Наранбат 663 цифр (бага нас) тогтоон алдаагүй санаснаар бага, дунд болон насанд хүрэгчдийн дэлхийн дээд амжилтыг тус тус шинэчилжээ.



Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ZOCNIN  2018-04-07 02:55:43
    MINII MONGOLIIN HOH TOLBOT OYUNLAG BIE UHAAN SARUUL CNINGISIIN YR SADTA NAR MAANI MONGOLOO DELHIID MANDUULAARAI