ДЭЛХИЙН ЦОМ: Манай бөхчүүд Казахстаны багийг 6:4-өөр ялав
Чөлөөт бөхийн эрэгтэйчүүдийн Дэлхийн цомын тэмцээн АНУ-ын Айова хотод өчигдөр эхэллээ. Дэлхийн цомд 10 дахь удаагаа тоосоо өргөж буй Монголын эрэгтэйчүүдийн шигшээ баг тамирчид “В” хэсгийн эхний барилдаанаа Казахстаны шигшээ багтай хийж, 6:4-өөр ялалт байгуулснаар гараагаа амжилттай эхлүүлэв.

Манай бөхчүүдээс ДАШТ-ий хошой хүрэл медальт, гавьяат тамирчин Г.Мандахнаран, Э.Бэхбаяр, ОУХМ Т.Түвшинтулга, О.Үйтүмэн, Ө.Батзул, Н.Золбоо нар ялалт байгуулж, Б.Батмагнай, С.Ганбаяр, Г.Идэрхүү, Л.Төртогтох нар өрсөлдөгчдөө дийлжээ.
 
МОНГОЛ - КАЗАХСТАН 6:4

57 кг: Эрдэнэбатын Бэхбаяр - Мухамбет Куатбек 10:0
61 кг: Түмэнбилэгийн Түвшинтулга - Расул Калиев 2:1
65 кг: Батчулууны Батмагнай - Саятбек Окасов 1:13
70 кг: Санжаагийн Ганбаяр - Мейржан Аширов 1:4
74 кг: Ганзоригийн Мандахнаран - Данияр Кайсанов 9:0
79 кг: Гантулгын Идэрхүү - Сакен Айтжанов 1:11
86 кг: Оргодолын Үйтүмэн - Эльхан Асадов 6:4
92 кг: Лувсандоржийн Төртогтох - Илизхан Чилаев 1:2
97 кг: Өлзийсайханы Батзул - Мамед Ибрагимов 7:5
125 кг: Нацагсүрэнгийн Золбоо - Олег Болтин 12:2


Эрчүүд хэсгийн хоёр дахь барилдаанаа өнөөдөр Дэлхийн цомын гурван мөнгө, зургаан хүрэл медальт Кубын шигшээ багтай хийнэ.

Г.Зул

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.