ФОТО: “Улаанбаатарт үйлдвэрлэв” үзэсгэлэн худалдаа болж байна

“Улаанбаатарт үйлдвэрлэв 2018” үзэсгэлэн худалдаа энэ амралтын өдрүүдэд Мишээд экспо төвд болж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв хамтран зохион байгуулж буй уг үзэсгэлэнд ноос ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүний гээд дотоодын үйлдвэрлэл эрхлэгч 165 аж ахуй нэгж оролцож байна.


Үзэсгэлэнгийн нээлтэд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд оролцож, хэлсэн үгэндээ “Үйлдвэрлэгчдийг дэмжинэ гэдэг нь иргэдийн амьжиргааг дэмжиж байна гэсэн үг. Нийслэлд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан гэж байдаг. Энэ нь үйлдвэрлэл эрхлэгчдийг хөнгөлөлттэй нөхцөлтэй зээлээр дэмжих сан юм. Мөн дүүргүүдэд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг дэмжих инкубатор төвүүд үйл ажиллагаа явуулж байна. Бизнес эрхэлж байгаа иргэдэд шинээр ажлын байр бий болоход туслах уг төвүүдээр олон иргэд дамжиж үйлдвэрлэл эрхэлж байна. Нийслэлд инновацийн төвийг бий болгохоор ажиллаж байна. Энэ нь залуучуудад ажлын байр бий болгох, мэдээллийн технологи өндөр технологийн чиглэлээр ажлын байр бий болгох зорилготой юм. Залуучууд тухайн төвд очиж түрээс төлөхгүй ажлын байраа бий болгох боломжтой юм” гэв.

















Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.