Монголын хоккейчид “Asian challence cup-2018” тэмцээнд түрүүллээ
Шайбтай хоккейн “Asian challence cup-2018” тэмцээнээс ОУХМ А.Мэргэн дасгалжуулагчтай Монголын шигшээ баг анх удаа алтан медаль хүртлээ.

Филлипиний Манила хотноо болсон тус тэмцээнд Монголын хоккейчид Тайландын багийг 5:1 харьцаатай хожиж, нийлбэр дүнгээр есөн оноотойгоор тэмцээний тэргүүн байрт бичигджээ. 

Монголын хоккейчид эхний тоглолтоо Сингапур улсын шигшээ багтай хийж 5:3-аар, хоёр дахь тоглолтоо Кувейт улсын шигшээтэй хийж 11:2-оор тус тус хожсон. Харин гурав дахь тоглолтоо талбайн эзэн Филлипиний багтай хийж 6:5 хожигдсон. Ингээд сүүлийн тоглолтоо Тайланд улсын шигшээ багтай тоглож 5:1-ээр хожсоноор 9 оноотой болж тэргүүн байрт шалгарсан байна.

Монголын баг тус  тэмцээнд найм дахь удаагаа оролцож байгаа бөгөөд 2013, 2014, 2015, 2016 онуудад хүрэл медаль, 2017 онд мөнгө, 2018 онд алтан медалийн эзэд болж амжилтаа ахиуллаа.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-04-09 02:27:51
    баяр хүргье
  • Зочин 2018-04-09 01:49:00
    Битүү ордонгүй, залуус нь гадагшаа гардаг, эндээ байгаа эрчүүд нь энэ ИРГЭН шиг сошиалаар эргүү сэтгэгдэл бичихээс өөр юмгүй ийм улсад ТОМ АМЖИЛТ!!!
  • зочин 2018-04-08 18:28:58
    энэ яах аргагүй амжилт,одоо азийн аваргад казакстан,япон,солонгос,хятадын багтай тоглож үзэх хэрэгтэй,тэгээд эрэмбэ нь мэдэгдэнэ
  • Иргэн  2018-04-08 09:51:22
    Үхсэн нохой оцого. Хэдэн халуун орны нөхөдтэй, хамгийн мяа хэсэгт өрсөлдчөөд. Хөх инээд хүрмээр юм.
    •  2018-04-09 04:27:13
      тэгээд шууд канад оростой тоглох уу бага шиг тэнэгтээрэй. чансаа ахих тусам илүү хүчтэй багуудтай тоглоно
  • Өнөө 2018-04-08 07:26:30
    Амжилт!!!