Д.Эрдэнэбат: Хууль тогтоох төрийн дээд байгууллагад хуулийн мухардал гэсэн ойлголт байх ёсгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр хуралдлаа. Хурлаар байгалийн баялагийн хуваарилалтын асуудал, УИХ-ын гишүүний ёсзүйн асуудал, УИХ-ын нэр хүндтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.

АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат: “Сүүлийн үед УИХ-д үүсээд байгаа УИХ-ын нэр хүндтэй холбоотой асуудлаар байр сууриа хэлэлцлээ. УИХ-ын ёсзүйтэй холбоотой асуудлын төрийн тэр дундаа УИХ-ын нэр хүндийг унагаж байна. Энэ асуудалд АН албан ёсны байр сууриа илэрхийлэх нь зүйтэй гэж үзсэн. Төрийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж байгаа гишүүний ёсзүйн асуудлыг нэг тийш нь шийдэх ёстой. Ялангуяа эмэгтэйчүүдийн хүчирхийлэлтэй холбоотой асуудалд холбогдсон зүйл цаашдаа удаан үргэлжилж болохгүй. МАН-ынхан хуулийн мухардалд орлоо гэсэн тайлбарыг хийсэн. Хууль тогтоох төрийн дээд байгууллага хуулийн мухардал гэсэн ойлголт байх ёсгүй. Гишүүний ёсзүйтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд хоёр зүйл ойлгомжтой.

Нэгдүгээрт Үндсэн хуулийн 19.3-т зааснаар хэрвээ гишүүн гэмт хэрэгт холбогдсон бол УИХ-ын чуулганаар заавал хэлэлцэх ёстой. Хоёрдугаарт тухайн гишүүн УИХ-д өөрийн хүсэлтээр түдгэлзэх хүсэлтээ гаргасан нөхцөлд УИХ-ын байр сууриар шийдвэрлэх ёстой гэж тодорхой заасан байгаа. Хэрвээ энэ асуудлыг шийдэхгүй юм бол  УИХ-ын нэр хүнд унаж, төрийн нэр хүндэд байж болзошгүй хохирол учрах учраас энэ асуудлаа АН нэг тийш нь даруй шийдэх ёстой” гэлээ.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus
Got error 12 from storage engine