Дээд шүүхийн шүүгчийн сул орон тоон дээр зургаан хуульч өрсөлдөж байна
Шүүхийн захиргааны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.4, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 18 дугаар зарлигаар батлагдсан “Шүүгчийг сонгон шалгаруулах журам”-ын 2.1 дэх заалтыг тус тус үндэслэн Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн танхмын шүүгчийн хоёр сул орон тоонд сонгон шалгаруулалтыг эхлүүлжээ.

Сонгон шалгаруулалтад зургаан хуульч өрсөлдөж байгаа бөгөөд тодруулбал, Г.Эрдэнэбат, С.Соёмбо-Эрдэнэ, М.Пүрэвсүрэн, Ц.Ичинхорлоо, С.Буд, Б.Амарсайхан нар байна. Нэр дэвшигчдээс шалгалт авах, үнэлгээ өгөх ажиллагааг ирэх сарын 01-нээс 05 хүртэл хугацаанд хэрэгжүүлэхийг ШЕЗ-өөс Шүүхийн мэргэжлийн хороонд даалгажээ.

Дашрамд сонирхуулахад, Г.Эрдэнэбат 2009-2010 онд Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхийлөгчийн хууль зүйн асуудал эрхэлсэн туслах, 2010-2013 онд Улсын ерөнхий прокурорын газар, УЕП-ын туслах прокурор, хэлтсийн дарга, 2013 оноос өнөөдрийг хүртэл УЕП-ын газарт орлогч прокуророор ажиллаж байна.
 
О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин  2018-04-13 05:42:32
    Эрдмийн цол зэрэг байна уу? Ном уншиж еерийгее хегжуулдэг судалгаа шинжилгээ хийдэг юм эрэгцуулж боддог хумуусийг гаргах хэрэгтэй шуу дээ.
  • bold 2018-04-09 17:38:37
    shine shydarga xvn gargax xeregtei.Naadyyl chini bas l xamt idej yysan shydarga xvn bish baixaa.