Энэ жил 45 мянга гаруй хүүхэд ЭЕШ өгнө
Элсэлтийн ерөнхий шалгалтын /ЭЕШ/ бүртгэл дуусахад долоо хоног үлдлээ. Өнгөрсөн хоёрдугаар сарын 05-ны өдөр орон даяар эхэлж, энэ сарын 16-ны өдөр дуусах шалгалтын бүртгэл ажил хангагдаж байгаа талаар Боловсролын үнэлгээний төвийн Элсэлтийн шалгалт хариуцсан ахлах мэргэжилтэн М.Болдсайхан “Энэ жил 12 дугаар ангийг 42 мянга орчим хүүхэд төгсөнө. Мөн өнгөрсөн жилийн төгссөн, дахин шалгалт өгөхийг зорьж байгаа хүүхдүүдтэй нийлээд 45 мянга орчим хүүхэд элсэлтийн ерөнхий шалгалтад орох байх гэсэн урьдчилсан тооцоо гаргасан. Бэлтгэл ажил хангагдсан, бүртгэлийн явц ойролцоогоор 70 хувьтай явагдаж байна. Энэ жил элсэлтийн материал задарна гэсэн ойлголт байхгүй” гэлээ.

Дашрамд сануулахад, өнгөрсөн жилийн ЭЕШ-ийн материал задарч, асуудал болж байсан учраас энэ жил ийм асуудал гаргахгүй байх талаар анхаарч ажиллахаар болжээ.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-04-10 07:51:19
    400 хүүхэд тэнцвэл тэнгэрийн умдаг шүү. сургалтын чанар хувийн сургуулуудын сурагчид үнэхээр муу. боловсролын яамы г МҮҮН нөхдүүдээс бүрэн цэвэрлэж монгол сурга...
  • fck 2018-04-09 11:27:49
    өнгөрсөн жилийн ЭЕШ-ийн материал задарч, асуудал болж байсан учраас gej shaajiin jil bolgon zadardag shdee