МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томилох гэж байгаа нь хууль зөрчиж байна уу
Эрх баригч намынхан ээлжит халаа сэлгээгээ Үндэсний хэмжээний агаарын тээврийн ганц том компани болох МИАТ-ийн удирдлагууд дээр хийхээр зэхэж эхэлсэн нь яах аргагүй анхаарал татаж эхлэв. Одоогоор гурван хүний нэр дуулдаж байгаа ч зарим нэг нь компанийн шалгуурт нийцэхгүй байгаа аж.  Гэвч төрийн өмчит компанийн хувь заяаг мэргэжлийн бус хүнд атгуулахаар МАН-ынхан улайран дайрч эхэлсэн бололтой.

Ер нь аль ч намын үед албан тушаалд өөрийнхөө хүмүүсийг шургуулж, мэргэжлийн хүмүүсийг ажлаас нь халдаг муухай жишиг тогтоод удсан. Үнэндээ бол халаа сэлгээний үр дүнд улсын ажил урагшилдаггүй, ур чадвартай боловсон хүчнийг халж, ур чадваргүй хүмүүсээр ширээ сандал бөглүүлж, албан тушаал атгуулдаг нь үнэн. Тэгвэл яг иймэрхүү дүр төрх МИАТ компанид ажиглагдаад удаагүй байна.  Тус газрын гүйцэтгэх захирал Т.Тамирыг ойрын хугацаанд ажлаас чөлөөлж, албанд нь нэр дэвшиж байгаа дараагийн хүмүүсийг зүтгүүлж, өрсөлдүүлж эхэлжээ. Ингээд ямар хүмүүсийн нэр байгаа талаар сонирхъя.

Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Д.Баттөр, МИАТ ТӨХК-ийн Захиргаа, хууль эрх зүй эрхэлсэн дэд захирал Н.Энхбаатар хоёрын нэр яригдаж байна.  Тэдний уралдуулсан ч Д.Баттөрийг томилуулахаар хэдийнэ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт нэрийг нь явуулсан байгаа аж. Одоо батлагдахыг хүлээж байгаа сурагтай.  Түүнчлэн шинээр томилогдох дарга нь МИАТ-ын хувьчлалын ажил, асуудлыг эрчимжүүлэх томилолт авсан гэх сураг ч дуулдаж эхэллээ. За яах вэ, шинээр гүйцэтгэх захирал томилогдлоо гэхэд тэр хүний мэргэжлийн нарийн ур чадвар, мэргэшил яригдаж бас шаардагдана. Мэдээж чадварлаг, ажлаа сайн мэддэг хүн энэ салбарыг толгойлох ёстой.

Тэгвэл энэ албанд нэр нь дуулдаж байгаа Даваахүүгийн Баттөр гэж хэн бэ, өмнө нь ямар ажил эрхэлж байв. Компанийн удирдлагад хэр нийцэх үү.

Инженер Ц.Бат МИАТ-ийн гүйцэтгэх захирлыг дотроос нь сонгож томилох хууль дүрэмтэй гэж жиргэжээ. Тэрбээр “Энэ Баттөр гэдэг хүн “МИАТ компанийн by-law-н 8.6.1 дахь шалгуурт нийцэхгүй л хүн шиг байх юм. ТӨХ, ТУЗ хүчээр томилбол асуудал шүүх дээр шууд унана. Санаатайгаар хууль зөрчсөн хэрэгт орно шүү” гэжээ. Үнэхээр компанийн хууль дүрмийг зөрчиж, намынхаа эрх ашгаар Д.Баттөрийг томилох гээд байна уу гэсэн хардлага нийтийн дунд гарч эхэллээ.

Д.Баттөрийн хувьд Сү.Батболдын Засгийн газрын үед Сангийн яамын Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Тэрбээр яаманд Төрийн нарийн хийж байхдаа өөрийнхөө эргэн тойрны найз нөхөд, ах дүүгээ төрийн албанд “шургуулсан” гэдэг. Ингээд 2012 онд Ерөнхий сайд түүнийг ажилдаа хариуцлагагүй хандсан гэж үзэж үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байдаг. Үүний дара Герман улсын Берлин хотод хэсэг хугацаанд Консулаар сууж байгаад өнгөрсөн жил эх орондоо иржээ. Одоо тэрбээр Ерөнхий сайдын зөвлөхөөр ажилладаг гэх ч тодорхой мэдээлэл алга. Ийм л намтартай хүнийг МИАТ-ийн гүйцэтгэх захирлын алба руу зүтгүүлж байгаа бололтой.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • З 2018-04-11 05:57:15
    Тамир нь дээр дээ
  • Airline Leader 2018-04-11 04:48:16
    Нисэхийн салбар мэддэг гэхээр хэн ч хамаагүй биш!! нисгэгч, инженер бол ердөө л жолооч, засварчид үхсэн баасаараа компаний бодлогыг тодорхойлохын
  • Zochin 2018-04-10 16:01:41
    Battor,Enkhbaatar ali ali n hereg alga.esgii hiih gazar nohoi hereggui gedeg bhaa.mergejiliin huniin taviachee
  • мяга 2018-04-10 14:16:33
    Тамир захирал дээр компанидаа сайн
  • Иргэн 2018-04-10 11:21:31
    Мэргэжлийн бус хүн тавьж олон хүний амиар наадваа өмхийнүүд ээ. Та нарын улс төрийн томилгоо дэндлээ
  • иргэн 2018-04-10 10:44:40
    Сү дарга яасан урт гартай вэ? Энд тэндгүй Сү-ийн хүн гэгдэх нөхөд байх юм.
  • lvoviin hulgaich 2018-04-10 08:26:48
    ene hulgaich amd baigaa um uu uheegui gej uu sonin um daa
  • Бат 2018-04-10 07:41:31
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • niseh  2018-04-10 07:31:46
    Tamir zahiral bolj arai hiij ene baiguulagiig hul deer togtooj tuuhend ni anh udaa ashigtai ajilluulj chadsan huniig heveer ni uldee
  • ухаан 2018-04-10 06:55:41
    баттөр дэндэнэ ээ. хамаатнаа нисээр дүүргэнэ. Харин нисэхийн инженер хүн дээр байх
  • МИАТ 2018-04-10 06:19:37
    Тамир дээр ээ. МИАТ хувьчлагдаад дээрдэнэ гэж байхгүй .хэдэн нислэгээ туркд алдаад дампуурна.
  • dsn 2018-04-10 06:14:14
    MIAT.g ug n mergjiliin hun R.Baterdene,T.Batbayr geh met Muhnochir ch bas bn humuus n avaad yvbol ih l setgel zutgeltei hugjuuleh taldaa ajillaj chadah yumdaa ....
  • Алтан хувьцаагаар хувьчил!!! 2018-04-10 06:02:34
    Нэг идэгчийг нөгөөгөөр солиод нэмэргүй ээ! Нэмэгдэхүүний байрыг солиод нийлбэрийн чанар өөрчлөгдөхгүй! Яаралтай хувьчил! ЗГ 1% алтан хувьцаа ав!!
  • инженер 2018-04-10 05:55:11
    Нисэхийг улс төржүүлэхээ болиоч. Цус үзнэ шүү !!!!!!