Шинэ загварын гэр ахуйн цахилгаан бүтээгдэхүүнээ LG Electronics танилцууллаа
Москва хот, LG Electronics 2018 оны InstaView Door-in-Door ба P-Iskra хөргөгч, TwinWash угаалгын машин, утасгүй CordZero тоос сорогч болог NeoChef богино долгионы зуух зэрэг олон төрлийн премиум ангиллын гэр ахуйн цахилгаан бүтээгдэхүүнээ танилцууллаа.

LG 2018 оны тэргүүн дээд шагналыг хүртсэн шинэ загварын InstaView Door-in-Door хөргөгчөө танилцууллаа. Та уг хөргөгчний шилэн нүүрэн дээр хоёр удаа товшиж, хөргөгчин доторх зүйлийг хаалгыг онгойлгох шаардлагагүйгээр харах боломжтой бөгөөд доторх хүйтэн агаар гадагшлуулахгүй байх давуу талтай юм. LG InstaView хөргөгч бол эрчим хүчний зарцуулалтыг багасгах дээд зэргийн технологи болоод загварын төгс зохицлын хүрээнд зохион бүтээгдсэн, хэрэглэхэд хялбар байдлаараа онцлогтой. Мөн уг хөргөгч нь хүнсний бүтээгдэхүүнийг үргэлж шинээр нь хадгалах болно. 



Шинэчлэгдсэн хос угаах хүрдтэй LG TwinWash угаалгын машин нь таны өрөөний зайд тохирох 24 - 27 инч хүртэл хэмжээтэйгээр танилцуулагдлаа. Та үндсэн болон туслах угаах хүрдийг тус тусад нь эсвэл нэгэн зэрэг ажиллуулах боломжтой. Шинэ загварын LG TwinWash угаалгын машин нь Wi-Fi сүлжээ дэмждэг тул та хаана ч байсан угаалгын машинаа хялбархан удирдах боломжтой. Мөн ямар нэгэн гэмтэл гарсан эсэхийг тодорхойлох Smart Diagnosis ухаалаг оношилгооны программтай тул таны хэрэглээг улам хялбарчлах болно.


  
Шинэ загварын CordZero тоос сорогч нь гэрийн ажилд зарцуулах цагийг багасгаж, таны ажлыг хөнгөвчилнө. Уг тоос сорогч нь танд эрүүл цэвэр агаарыг бэлэглэх долоон давхарга HEPA 14 шүүлтүүртэй тул та элдэв харшил үүсгэгч тоос, бичил биетээс айх хэрэггүй боллоо.

LG NeoChef богино долгионы зуух нь хурууны хээ үлдэхээс хамгаалсан гадаргуутай. Мөн Smart Inverter технологи нь хоолыг жигд гэсгээж эсвэл шарж бэлтгэдэг тул хоол хүнсний бүтцийг алдагдуулахгүй, шаардлагатай амин дэмийг хадгалсан хэвээр байна.



LG ARTCOOL Stylist агаар сэлгэгч нь агаарыг цэвэршүүлэхээс гадна таны гэрийн дотоод тохижилтод өнгө нэмнэ. Шугаман хөдөлгүүр нь эрчим хүчийг 40 хувь хүртэл хэмнэдэг бөгөөд 10 жилийн үйлдвэрийн баталгааг LG танд олгоно.   26 LED нэмэлт гэрэлтүүлэгтэй тул гэр ахуйн дотоод тохижилтод төгс нийцнэ.

Агаар цэвэршүүлэгч LG PuriCare нь ОХУ-ын Дархлаажуулалтын хүрээлэнгээс албан ёсоор зөвшөөрөгдөж, хүүхэдтэй гэр бүлийн хэрэгцээнд тогтмол ашиглахыг зөвлөдөг бүтээгдэхүүн болсон. 6 давхарга шүүлтүүр нь агаар дахь хамгийн бичил элемент, элдэв харшил үүсгэгч болон вирусын бичил биетийг шүүхээс гадна элдэв янзын үнэрийг цэвэршүүлнэ.

Бусдад түгээх
  • gplus