Нийтийн тээврийн 10 байгууллагаас галын аюулгүй байдлын 52 зөрчил илрүүлэв

Нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн аюулгүй байдлыг шалгах мэргэжлийн байгууллагуудын хамтарсан шалгалт үргэлжилж байна.

Улаанбаатар хотын ерөнхий менежерийн шийдвэрээр Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны Аудит, дотоод хяналтын хэлтсийн даргаар ахлуулсан нийслэлийн Тээврийн газар, нийслэлийн Онцгой байдлын газар, Замын цагдаагийн алба, Мэргэжлийн хяналтын газар, Нийгмийн даатгалын газар, нийслэлийн Дотоод аудитын газар, Том оврын автбусаар үйлчилгээ эрхлэгчдийн холбоо, Монголын тээвэр, холбоо, газрын тосны ажилтны үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооноос томилогдсон ажлын хэсэг уг шалгалтын ажлыг гүйцэтгэж байна. Хяналт шалгалт 2018 оны дөрөвдүгээр сарын 22 хүртэл үргэлжлэх юм.

Нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж 21 байгууллага хамрагдахаас өнөөдрийн байдлаар 10 байгууллага хамрагдаж, шалгалтаар Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартыг зөрчсөн нийт 52 зөрчил илрүүлж, шалгалтын явцад 6 зөрчлийг арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар холбогдох албан тушаалтануудад мэргэжлийн заавар зөвлөгөөг өгч ажиллаж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.