Монгол, Хятадын бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын гэрээ, хэлцэл байгууллаа

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо болсон Монгол, Хятадын бизнес форумын үеэр хоёр улсын бизнес эрхлэгчид 4.6 тэрбум ам.долларын санхүүжилт бүхий 36 гэрээ, хэлцэл байгууллаа.

Хоёр орны аж ахуйн нэгжүүд байгаль орчин, уул уурхай, усан хангамж, гэр хорооллын дахин төлөвлөлт, худалдаа, зочид буудал, барилга, мах, махан бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэр, төмөр зам, эрчим хүч, банк, санхүү, аялал жуулчлал зэрэг чиглэлээр хамтран ажиллах юм.  Тухайлбал Бөөрөлжүүтийн Дулааны цахилгааны станцийн төсөлд “Бодь Интернешнл” ХХК, “China State Consruction Engineering” компанитай хамтран ажиллах 450 орчим сая ам.долларын өртөг бүхий гэрээнд гарын үсэг зурлаа.

2017 оны эцсийн байдлаар хоёр орны гадаад худалдааны хэмжээ 6.7 тэрбум долларт хүрээд байна. Энэ нь 2016 оноос 36 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд Монгол Улсын нийт гадаад худалдааны  63 хувийг эзэлж байна.

Хоёр улс 2020 он гэхэд гадаад худалдааны хэмжээг 10 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг хамтран дэвшүүлээд байгаа юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bar 2018-04-15 15:22:58
    Koorkiis manai bayan nertei Kiimotlog Mongol ers maani bygd khadag yumbuugee bariad Kujaa akh nartaa molkhoj ochood morgojdee!
  • Зочин 2018-04-13 02:18:59
    Энэ төр барьж байгаа нөхдүүд Төрийн бодлого,гэрээ яаж хийж чадахвэдээ көөркий.Ашгүй харин санамж бичиг юм.
  • Зочин 2018-04-12 14:38:16
    Монголыг өөртөө нэгтгээд агуу том гүрэн улс болох болтугай.
  • Ганбат  2018-04-12 03:02:32
    Энэ уулзалтын үр дүн сайхан цагийн эхлэлийг харуулж чадлаа. 5.0 тэрбум долларын хөрөнгийн 10% ийг төр 90%ийг баялаг бүтээгчид өөрсдөө босгох нь
  • Бат 2018-04-12 02:48:00
    Ард түмэн минь үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • ??? 2018-04-12 02:15:19
    Манай төрийн байгууллага, төрийн өмчит компаниуд үүргээ биелүүлэхгүй, хульхидаж нэрээ барах вий дээ!!!