Хүн төрөлхтөн анх сансар огторгуйд хөл тавьсан өдөр
1961 оны дөрөвдүгээр сарын 12-нд Юрий Гагарин 27-хон насандаа “Восток-1” хөлгөөр сансрын уудамд нисч, дэлхийг тойрсон байдаг. Энэ бол хүн төрөлхтөн анх удаа сансарт нисч, эх дэлхийгээ тойрч үзсэн тохиолдол болсон бөгөөд өнөөдөр уг үйл явдлын 57 жилийн ой тохиож байна.

Юрий Гагарин дэлхийг 27,400 км цагийн хурдтай, 108 минутын хугацаанд тойроод ирсэн бөгөөд эргэн газардахдаа Зөвлөлт холбоот улсын үндэсний баатар төдийгүй, дэлхий дахины бахархал болсон байлаа.

Ю.Гагарин сансарт анх ниссэн гэдгээс гадна дэлхийн тойрог замыг анх удаа тойрсон гэдэг амжилтыг бас эзэмшдэг. Мөн сансрын нисэгчдийг бэлтгэх "Оддын хотхон"-ыг түүний нэрэмжит болгосон байна.

Энэ өдрийг 2011 онд НҮБ-аас "Олон улсын сансрын нисэгчдийн өдөр" болгон тэмдэглэж ирсэн билээ.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Ama 2018-04-12 12:33:59
    Gaihaltai
  • Зочин 2018-04-12 03:09:50
    Анхны бүдүүлэгдүү техник дотор маш хүнд нөхцөлд арайхийн 108 мин тэсэж бсан гэнэлээ.Технологи сайжраагүй бсан ч АНУ-с урьтахын тулд аз мэдэн нисгэсэн гсн.Мундаг...