БНХАУ-аас 162 сая ам.доллар зээлэхээр болов
БНХАУ-ын даргын айлчлалын хүрээнд манай улс 162 сая ам.долларын арилжааны зээл авахаар болжээ. Уг зээл нь өнгөрсөн тавдугаар сард Төсвийн хүрээний мэдэгдэл дотор улсын өрийн хэмжээг 70 хувьд хүргэхээр асуудал оруулж ирэх үеэр сонсогдож байсан юм. Хэдийгээр үүнтэй холбоотой шүүмжлэл гарч байсан ч валютын хомсдолтой байгаа энэ үед өөр арга олдоогүй бололтой.
 
Жилийн зургаан хувийн хүүтэй зээлийн хугацаа нь найман жил байх бөгөөд эхний жилүүдэд зээлийн хүүг хөнгөлөх асуудал яригдаж магадгүй аж. Зээлийн гэрээг айлчлалын хүрээнд хоёр улсын Хөгжлийн банк хооронд үзэглэх юм. Хятадын Хөгжлийн банк нь улсдаа хөрөнгө оруулалтын хэмжээгээрээ хамгийн томд тооцогддог бөгөөд, 350 тэрбум долларын хөрөнгөтэй дэлхийн 115 улстай хамтран ажилладаг аж.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • muujig 2014-08-23 01:28:25
    zeelehgui bj bolohgui l bgam bhdaa
    202.179.11.94
    Мэдэгдсэн Хариулах
  • 99107591 2014-08-22 11:03:37
    монголын ирээдүйн хувь заяаг атгагч эдгээр гүрнүүдийн цаад бодлын тухай шинэ сонин баримт,анхаармаар зүйлүүдийг өгүүлсэн нэгэн нэн сонин ОРОС ХЯТАДЫН ЗАВСАРЫН МОНГОЛ гэсэн ном Интерномд 99107591 гарчээ.
    83.208.43.248
    Мэдэгдсэн Хариулах
  • 001 2014-08-22 09:56:26
    Зарцуулалтаа хянахгүй бол хичнээн өр тавиад энэ улсад дарамт л болно ,Жирийн иргэдийн хэрэгллээ өндөг, будааг тансаг хэрэглээ гээд байгаа ерөнхий сайдаасаа эхлээд элдэв тусгай хангамжаа хасаач
    103.26.195.132
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-22 02:17:24
    та нар албан тушаалдаа үлдэхийн тулд энэ их өрийг бий болгож байна. хэдэн жилийн дараа та нар өрөө дарж чадахгүй нь гээд Киргизүүд шиг газар нутгаасаа хужаа нарт өгөх үү тээ. та нар ард түмнээс биш юм гэхэд өөрийнхөө үр хүүхдээсээ ичихгүй байна уу. аав, э
    202.131.228.51
    Мэдэгдсэн Хариулах