Мотоциклийн ослоор 112 хүний амь эрсэджээ
Манай улсад жил ирэх бүр мотоциклийн хөдөлгөөн нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор мотоциклтой холбоотой зам тээврийн осол ч нэмэгдэх хандлагатай байна. Сүүлийн 2 жилийн хугацаанд л гэхэд мотоциклтой холбоотой зам тээврийн ослын улмаас 112 эрдэнэт хүний амь нас хохирчээ.

2017 оны байдлаар Монгол улсын хэмжээнд 48,0 мянга гаруй мотоцикль бүртгэлтэй байгаагийн 85 хувь нь зөвхөн хөдөө орон нутагт байгаа бөгөөд иргэд мотоциклийг ахуй амьдралдаа тэр ч бүү хэл малын бэлчээртэй хүртэл унаж хэрэглэж байгаа нь энэ төрлийн осол, хэрэг нэмэгдэх нэг шалтгаан болж байна.

Мөн импортоор орж ирж байгаа мотоциклийн 20 хүрэхгүй хувь нь улсын бүртгэлд бүртгэгдэж үлдсэн 80 гаруй хувь нь өнөөдрийн байдлаар худалдан борлуулдаг цэгүүд дээр байдгаас гадна улсын бүртгэлд бүртгэлгүй замын хөдөлгөөнд оролцож байна. Тус албанаас орон нутгийн автозамд мотоциклийн хөдөлгөөнтэй холбоотой үйлдэгддэг зам тээврийн гэмт хэрэг, ослыг бууруулах, түүнээс урьдчилан сэргийлэх, улсын бүртгэлд ороогүй мотоциклийг техникийн үзлэг, оношлогоонд хамруулан бүртгэлжүүлж, ЗХАБТХ, Замын хөдөлгөөний дүрэм, Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам, стандартын хэрэгжилтийг хангуулах зорилгоор 2 сарын хугацаанд /2018.04.01-2018.06.01/ “Мотоциълийн бүртгэл” нэгдсэн арга хэмжээг Автотээврийн Үндэсний төвтэй хамтран зохион байгуулж эхэллээ.

О.Сайхан
olloo.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-04-12 15:36:33
    Тэгээд л хужаа мотоцикл гээд яриад эхэлнэ дээ Хужааг сайн мэддэгээр нь ерөнхийлөгч аса 2 оос асууя байз
    106.251.113.232
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-04-12 06:23:08
    Хөдөө бол дандаа согтуу мотоцикл унана Гэрэл чийдэн байхгүй харанхуйд давхина. Монгол хүн ч амиа ч зөв авч явж чадахгүй хэнэггүй / тэнэг л гэнэ/
    103.10.21.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-04-12 04:36:29
    харамсалтай 20-30 жилийн дараа энэ хүмүүсийн чөмөг царцаж хөл байнга өвдөнө энэ л үед тэр үед явган явсан ч болоосой гэж бодно гэтэл энэ нас гэмшил оройноо
    112.72.14.186
    Мэдэгдсэн Хариулах