Жүдо бөхийн УАШТ хүнд жингийн барилдаанаар эхэллээ
Жүдо бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн Спортын төв ордны А зааланд эхэллээ.

Тэмцээн хоёр өдөр үргэлжлэх бөгөөд эхний өдөр эрэгтэй 81, 90, -100, +100, эмэгтэй 70, -78, +78 кг-ын жингийн барилдаанууд явагдана. Харин маргааш буюу 14-нд эрэгтэй 60, 66, 73, эмэгтэй 48, 52, 57, 63 кг-ын жингийн аваргууд тодорно.

Эрэгтэйчүүдийн 41, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн УАШТ нь Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны шинэ дүрмийн дагуу явагдахаар  болсноороо онцлогтой юм.

Тэмцээнийг спортын сэтгүүлч С.Шижирбатын тайлбартайгаар C1 телевизээр шууд дамжуулна.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.