Н.Энхзаяа: Хүүгийнхээ авьяасыг хөгжүүлж, хүсэл мөрөөдлийг нь биелүүлмээр байна
“Завханы” гэх тодотголтой Монгол Улсын гавьяат жүжигчин С.Батсүх гарын шавь нараа бэлтгээд тун завгүй явна. Хамгийн бяцхан шавь, ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүү Б.Бат-Энэрэл гавьяатын гарын шавь болоод жил гаруйн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Б.Бат-Энэрэл хүү, багшийнхаа хамтаар хэд хэдэн тоглолт хийж, урын сандаа уран бүтээл арвинтай болжээ. Тэрбээр багшийнхаа “Ээжтэй орчлон”, “Хаан заяатай орчлон”, “Орчлонг хайрлаарай”, “Ухаарал” зэрэг дуунуудыг тун ч эвлэгхэн дуулж олны хүртээл болгосон юм. Түүгээр ч барахгүй “Бат-Энэрэл” хүмүүнлэгийн сан байгуулж, харааны болон хөгжлийн бэрхшээлтэй хэрнээ авьяастай хүүхдийг авьяасыг нээж, хөгжүүлэх зорилгоор нээсэн байгаа юм.

Тэгвэл энэ жил бас нэгэн хүү дууны ертөнцөд өөрийн гэсэн өнгө төрхтэйгээр орж ирэв. Хэвлүүхэн яриатай хэрнээ орос дууг хөөрхөн дуулчихдаг хүүг Э.Бат-Энгүүн гэдэг. Хоёр настайгаасаа эхэлж дуулсан түүний хувьд мөн л Б.Бат-Энэрэлтэй адилхан зовлонтой. Учир нь төрөлхийн хараагүй төрсөн харааны бэрхшээлтэй хүүхэд юм. Гэхдээ түүнд авьяас бий. Хэлний авьяастай хүү орос дуунуудыг цангинтал хэвлүүхэн дуулна. Б.Бат-Энэрэл, Э.Бат-Энгүүн хоёр хоорондоо их адилхан. Тиймээс тэднийг төөрсөн ихрүүд гэж хүмүүс өхөөрддөг юм билээ. Бас болоогүй ээ, багш шавийн барилдлагатай болсон хоёр гэсэн шүү.

Ингээд нийтийн дууны ертөнцөд дөнгөж хөл тавьж байгаа, хүсэл мөрөөдөл нь дэврүүн хөөрхөн бяцхан хүү Э.Бат-Энгүүн түүний ээж Н.Энхзаяатай ярилцсан юм.

Тэднээс ярилцлага авахаар СБД-ийн 186 дугаар цэцэрлэг дээр очиход үүдэнд цоохор малгай өмчихсөн, хөх хүрээтэй харааны шил зүүчихсэн цовоо хөөрхөн хүү ээжтэйгээ хамт “Би сэтгүүлч эгчид ярилцлага өгөх гэж байгаа. Тиймээ ээжээ” гэж цангинасаар угтав. Мөн тэрбээр үргэлжлүүлэн “Танд би Б.Бат-Энэрэл багшийнхаа, С.Батсүх ахынхаа дуунуудаас дуулж сонирхуулна” гэсээр машиндаа суулга
в.



-Ээж, хүү хоёр анх хэзээ гавьяаттай уулзав. Хэр хүлээж авсан бэ. Гавьяатыг дахин нэг шавьтай болжээ гээд яриад байгаа?

-Миний хүү хоёр настайгаасаа эхэлж дуулсан. Өөрөө сонсгол сайтай болохоор “Би дуучин болно” гэж ярьдаг. Ер нь бол Б.Бат-Энэрэлийн бүх дууг сонсдог улаан фэн нь. Намайг “С.Батсүх, Б.Бат-Энэрэл багштай уулзуулаад өгөөч” гэж байнга гуйж шалгаана. Яаж уулзуулахаа мэдэхгүй явж байгаад нүүр номоор “Хаан заяатай орчлон” дууг дуулуулж видео хийхдээ хүүгийнхээ хүсэл мөрөөдлийг асууж “Миний хүү яагаад дуучин болох гээд байгаа юм бэ” гэж асуухад “Б.Бат-Энэрэл багшид шавь ормоор байна. Би гоё дуулдаг хүн болмоор байна” гэсэн видео нь олон хүнд хүрсэн. Тэгж явж байгаад гэнэт С.Батсүх гавьяаттай холбогдсон. Эхнэр нь надруу яриад “Хүүхдийн чинь бичлэгийг үзлээ, хөөрхөн авьяастай юм байна. Ер нь аваад ир. Хүсэл мөрөөдлийг нь сонсъё, харъя” гэж хэлэнгүүт бөөн баяр болж явж очсон. Тэр өдөр нь хоёрдугаар сарын 02 байсан. Гавьяат маань энэ өдрийг их сайхан бэлэгшээж хүлээж авсан. Учир нь өмнөх оны хоёрдугаар сарын 02-нд Б.Бат-Энэрэл уулзаж байсан юм билээ. Энэ хоёр хүүхдийн онош чинь адилхан юм байна гэсэн.

-Тэгээд уулзаад юу гэсэн бэ?

-Уулзсанаас хойш өөрийнхөө дууны панаграмаа өгч, бид хоёрын юу нь болж байгаа, юу нь болохгүй байгаа бүхэнд заавар зөвлөгөө өгч шалгуулдаг болсон. Тэгээд бид хоёр нэг орос, нэг монгол дуутай болов. Гавьяат өөрийнхөө “Сүүдэргүй сэтгэлтэй ээж” дуугаа өгсөн. Миний хүү их хөөрхөн эвлэгхэн дуулсан. Орос дуу нь гнвнл “СМУГЛЯНКА" дуугаа бэлтгэж байгаад Б.Бат-Энэрэлийн тоглолтод орж ая дуугаа өргөх зөвшөөрөл авсан юм.

-Тэгэхээр С.Батсүх гавьяат та хоёрыг дэмжиж байна гэсэн үг үү?

-Дэмждэг. Бид хоёрт өөрийнхөө дуугаа өгч явуулна, бас даалгавар өгнө. Өгсөн даалгавараа эргээд шалгуулдаг. Тиймээс би энэ хөөрхөн хоолой авьяасыг нь хөгжүүлэхийн төлөө хичээж явна. 5-10 төгрөг олдонгуут хүүдээ л зарцуулна. Баагий гавьяатын хувьд дууны тал дээр асуудалгүй дэмжиж байгаа ч бид хоёрт клип хийлгэхэд санхүүгийн дэмжлэг зайлшгүй шаардлагатай байгаа юм. Дээр нь хэлний авьяастай, ямар ч хэлийг төвөггүй сурчих юм шиг санагдаад байгаа учир бусдаас өвөрмөц, орос дууг нь дуулуулъя гэсэн бодолтой байгаа.

-Хүү төрөлхийн хараагүй төрсөн шалтгаан нь юу юм бол?

-Шалтгаан нь тодорхойгүй, ээж болон аавынх нь талд удамшил байхгүй. Жирэмсэн байхдаа их стрестэх, идэж ууж байгаа хоол хүнс, агаарын бохирдлоос үүдэлтэй гэж эмч нар хэлдэг ч анагаах ухаан яг нарийн шалтгааныг нь олж чадахгүй юм билээ. Одоо харин ч ойрын цагаан гэгээг мэдэрдэг болоод байгаад нь баярладаг юм.

-Аавынх нь тухайд?

-Хараагүй гэдгийг нь мэдээд дөрөвхөн сартай байхад нь хаясан. Тэр хүний сэтгэлийн тэнхээ хүрээгүй юу, эсвэл ийм хүүхэдтэй болсондоо ичсэн үү, нэг л өдөр яваад өгсөн. Одоо өөр амьдрал зохиосон.

-Холбоотой байдаг уу. Хэдэн хүүхэдтэй вэ?

-Үгүй. Хааяа нэг утсаар ярихаар хүлээж авдаггүй юм. Хүүхэдтэйгээ уулзаагүй 6 жил болжээ. Ядаж жилд нэг удаа төрсөн өдрөөр ирж байгаач гэхээр “үгүй” гэдэг. Би сая нэг орос дууг нь клиптэй болгох гээд боломж бололцоо тусламж гуйхад бас хүлээж аваагүй. Хариуцлага хүлээдэггүй хүн дээ. Иймэрхүү байдлаар гэр бүлээ орхиж, эмэгтэйчүүдийн ар нуруун дээр л хүнд ачаа болдог. Би хоёр хүүтэй, том ах нь одоо тавдугаар ангид сурдаг. Бат-Энгүүн бол зургаан настай ирэх намар сургуульд сууна.

-Өөрөө ямар мэргэжилтэй, ямар ажил хийдэг вэ?

-Сэтгэлзүйч мэргэжилтэй. Одоо ТББ-аар дамжуулж байгууллагуудад “Хувь хүний хөгжил”, “Амьдралын үнэ цэнэ”, “Азжаргал гэж юу вэ” гэсэн сэдвээр лекц уншдаг. Тогтмол орлого байхгүй хүнд хааяадаа байгууллагууд лекц уншуулах санал тавьдаг юм. Хааяа таксинд явах үе ч гардаг шүү. Миний хоёр хүү арвайн гурил идэж өссөн дөө. Өрх толгойлсон эмэгтэйн амьдрал ямар байдаг билээ дээ. Хүүхдүүдээ хоолтой ундтай, хувцастай хунартай байлгахын төлөө эрвийх дэрвийхээрээ зүтгэнэ.

-Э.Бат-Энгүүн хүү халамж гэж сардаа хэдэн төгрөг авдаг вэ?

-Одоо нэмэгдээд 190 мянган төгрөг авдаг байсан. Гурван жилийн өмнө бол 130 мянга төгрөг авдаг байлаа. Энэ мөнгөөр гурван ам бүл амьдардаг л байлаа. Одоо бол лекцээ уншаад мөнгө олдог.  

-Гуравдугаар сарын 6, 7-нд болсон тоглолт дээр тайзны ард нэлээн асуудал үүссэн гэх. Үнэхээр Б.Бат-Энэрэлийн ээж бусдыг харааж зүхэж, тайзан дээр хашгирч хамаг юм нураасан юмуу?

-Эмэгтэйчүүдийн баярт зориулсан хоёр өдрийн тоглолтод нь орохыг Пагмаа эгчээс гуйж байгаад оролцсон юм. Тэнд үүссэн асуудлаас болоод бид хоёр дахин дуулж чадахгүй байдалд орчихоод байх шиг байна. Гурван сарын 6-нд Б.Бат-Энэрэлийн тоглолт доор миний хүү хоёр дуугаа дуулсан. Маргааш нь Чингэлтэйн ахмадуудад зориулсан тоглолтод нэг дуу дуулсан. Энэ өдрүүдэд Б.Бат-Энэрэлийн гарын шавь боллоо гээд баярлаж хөөрсөн хүн Б.Бат-Энэрэлийн ээж, эмээтэй нь уулзъя гэж бодсон ч надаас зугтааж тойрч яваад үл хүндэтгэж байгаа нь анзаарагдсан. Хэл ам гарсан шалтгаан нь гэвэл ахмадуудын тоглолт дээр зохион байгуулж байгаа хүмүүс нь миний хүүд хичээлийн хэрэгсэл цүнхтэй бэлэглэсэн юм. Өмнө нь Б.Бат-Энэрэлд адилхан өгчихсөн байсан юм билээ. Тэгсэн чинь ээж тайзны ард “Та нар адилхан хоёр хүүхдийг дуудаж тайзан дээр гаргачихаад нэгэнд нь бэлэг өгдөг ямар учиртай юм. Та нар бодлоготойгоор болиулаад энэ хүүхдийг оронд нь авах гэж байгаа юм байна” орилоод байсан. Тэгээд С.Батсүх гавьяат, эхнэр рүү нь элдвээр хэлж дайрч доромжилсон. Тэд харин хүлээцтэй хандсан. Хүүхдийнхээ буяныг дааж, бусдын хайрыг дааж явах ухаангүй хүүхэн байна билээ. Маш муухай үгээр дайрч доромжилсон.

-“Бат-Энэрэл” сан байгуулсан хүмүүс байж яагаад ийм авьяастай хүүхдийг хүлээж авахгүй, дургүйгээ илэрхийлсэн юм бол?

-Харин мэдэхгүй юм. Телевизээр ярилцлага өгч байхдаа ээж, эмээ хоёр нь хүмүүнлэгийн сан байгуулсан. Хөгжлийн бэрхшээлтэй хэрнээ авьяастай хүүхдүүдийг, мөн өрх толгойлсон ээжүүдийг дэмжих зорилготой гэж ярьсан. Тийм хүүхдүүдэд, гэр бүлд тусалж дэмжинэ гэхээр нь би маш их олзуурхаж баярласан. Яагаад гэвэл би өрх толгойлсон ээж, миний хүү харааны бэрхшээлтэй. Тэгээд ээжтэй нь уулзаж хүүхдийнхээ ирээдүй, хүсэл мөрөөдлийг нь хүндэтгэж, энэ хоёр хөөрхөн хүүхдээ ихэр мэт авч явах хэрэгтэй гэж бодоод уулзъя гэсэн боловч нэг л дурамжхан дургүй байгаа нь илт. Цагаан сараар С1 телевизээс Б.Бат-Энэрэлтэй хамт хүүг минь нэвтрүүлэгт оролцуулъя гэсэн хүсэлт тавьсан ч ээж, эмээ нь татгалзсан байна лээ. Тэгээд оролцуулаагүй. Уг нь бол бид хоёрыг дэмжих болов уу гэж бодсон. Одоо бол горьдлого байхгүй болсон. Адилхан өрх толгойлсон эмэгтэй, харааны бэрхээлтэй хүүхэдтэй, миний туулсан замыг туулж яваа хүүхэн байж их муухай атаач зангаар бидэнд хандах шиг болсон. Гавьяат өөрийнх нь хүүхдийг жийж, миний хүүхдийг авах гээд байна гэсэн бодолтой байгаа юм шигээ. Юу гэлээ гэж адилхан хоёр хүүхдийг алаг үзэж ялгах билээ дээ. Эцэст нь хэлэхэд, ямар зорилготой сан байгуулснаа ч ойлгохгүй байгаа юм шигээ. Тэгээд ч тийм хүмүүс сан удирдаж явж чадахгүй байх.  

-Тоглолт дээр Бат-Энгүүн хүү ээжийгээ уйлуулсан гэсэн. Юу гэж хэлсэн бэ?

-“Өвөө эмээ, ах, ээж нар намайг үзэж байгаа. Гэхдээ би төрсөн аавыгаа үзээгүй. Энэ тоглолтыг үзэж байгаа бол хүүгээ хараарай” гэж тайзан дээр хэлээд намайг уйлуулсан шүү дээ.

-Сошиалаар Бат-Энэрэл, Бат-Энгүүн хоёрын ээжийг андуураад янз бүрийн мэдээлэл явуулаад байх юм?

-Харин тиймээ. Намайг Б.Бат-Энэрэлийн ээж мэтээр ойлгож элдэвлэх нэгэн байна. Жишээлбэл, “Гавьяат хүүхдийг чинь сайхан авч явж байхад буяныг даасангүй” гэх мэтээр дайрч давшилж байгаа нь үнэхээр эмзэглэмээр. Тэр явдлын дараа хүүхдээрээ лайв хийлгээд урлагийн тайзан дээр дахиж гарахгүй, ингээд миний урлагийн амьдрал дууслаа ухааны юм яриулсан байсныг олж харсан. Ингэж хүүхдийн хүсэл мөрөөдөлд цэг хатгаж болохгүй шүү дээ. Хүүхэд гэдэг цав цагаан цаас. Гэвч атаач хорон зангаар бүгдийг нь баллаж болохгүй л баймаар санагдах. Тухайн үед миний хүү багштай боллоо гэж баярлаад сүйд. Гэтэл болчимгүй явуургүй атаач зангаасаа болж хоёр хүүхдийн хөөрхөн харилцаанд сэв суулгачихаж байгаа байхгүй юу. Энэ хоёр их хөөрхөн харилцаатай байсан. Нэг ч багшаа гээд сүйд, нөгөө ч уначих вий гэж хөтлөж явна. Жилээс жилд хараагүй хүүхдүүд олон төрж байна. Тэдгээр хүүхдүүдийн төлөө сангийнхаа шугмаар хамтарч илүү их зүйл хийх боломж бололцоо байгаа шүү дээ. Гэхдээ цаашдаа зам нийлэхгүй хүмүүс юм байна гэдгийг олж харсан.
 
Э.Бат-Энгүүн: Би мундаг дуучин болно


-Миний дүүгийн хүсэл мөрөөдөл нь юу бэ?

-Мундаг дуучин бас Ерөнхийлөгч болох.

-Хэдэн дуутай вэ?

-Сурчихсан 5 орос дуу байна. Одоо харин клип хийлгэмээр байгаа юм.

-Багш Бат-Энэрэлтэйгээ уулзахаараа юу ярих вэ?

-Их инээдтэй инээдтэй зүйл ярьдаг юм. Би багшийнхаа үгэнд их ордог. Уулзмаар л байна. Багш намайг их халамжилдаг. Багшийнхаа бүх дууг би чин сэтгэлээсээ дагаж дуулдаг. Багш намайг шавиа болгож авсан.

-Батсүх гавьяатын ямар дууг дуулах дуртай вэ?

-“Хаан заяатай орчлон”, “Хаяа сайтай хадмууд” зэрэг дууг нь дуулах дуртай. Аан, бас “Бороон чимээ” нь бас гоё ш дээ.

-Гавьяатын “Сүүдэргүй сэтгэлтэй ээж” дууг ямар хөөрхөн дуулаа бэ?

-Өө гэхдээ би туршлагагүйтээд зарим үгийг нь алдсан байгааг анзаарахгүй байна уу та. Одоо илүү чамбайж байгаа. Үгээ зөв, тод хэлж алдаагүй дуулж сурна аа.

-Одоо ямар дуу дуулахаар бэлтгэж байгаа бэ?

-Орос дуугаа бэлтгэж байгаа. Даанч клип хийлгэх мөнгө байхгүй ээ.


 
О.Сайханцэцэг
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • azaa 2018-05-05 15:14:29
    Mundag duuchin hvvhed bna.
  • Enerel 2018-04-25 12:36:31
    Ene pizdanuud hvnii neriig bodooch shunal ihdvel shulam bo gj hudlaa hvnd setgel gargaj saya tug ugluu gh shig
  • Yanhan 2018-04-24 03:02:47
    Boloroo odoo chi hvvgiinhee neriig bodoj yav yanhandahaa boli chmg medne sh ta
  • Pizda 2018-04-23 10:20:05
    Novshiin pizdanuud mini gavyat yamar buruutai yum hyalar dolir hvvhediig od bolgoloo eej emee nariig mashintai bairtai bolgoloo lalruud hvnii neriig bitgii har ...
  • Обобо 2018-04-18 00:54:17
    Яана даа ажил хий монголд шоу найр наадам цэнгээн дэндэлээ ажлыг нь хужаа вьетнам солонгос ажил хийж мөнгө олоод хүүхдүүдийг нь шаагаад байдал ийм байна
  • Kkkhhh 2018-04-17 01:55:18
    Ene 2 twneg hvvhen adilhan hvvhediig ygd bgaan malnuud hvnii hvvhed hvvhed bish vv amia bodood lalruud hol yvhgvi ee shunal shunal
  • Mmmm 2018-04-16 14:58:40
    Hudalch novshnuud shunaliin tulmuud yun hashaa baishin ve lalaruud mini hvvhdee emchlvvl buzar banzluud yum aa
  • Munag 2018-04-16 13:05:47
    Munag hvvhnvvd hanaj tsadaach lalaruud
  • Tos 2018-04-15 16:16:11
    Enereliig emee estoi balai hvvhen arhichin tosongiin erchvvdiig barag l duusgasan bhaa ????????kkkkhhhh
  • Chuka 2018-04-15 08:38:31
    Gavyatiin ehneriig bi hvndelj udii olon jil urlagiin taizan deer avch yavaa ta nar shig gulugnvvd vg sonsohgvi haa yavdagiin zvgeer l zail
  • Hvn  2018-04-15 06:13:16
    Hvn chanar gj bh estoi gavyat estoi uuriin hvvhedees ilvv hairlaj undurlugt gargalaa tusiig med ger bvltei ni herelddeg teneg malnuud zailaach
  • Зочин 2018-04-15 04:34:05
    Бат-Энэрэлийн ээж эмээ нар нь боловсролгүй,хүмүүжилгүй шуналтай хүмүүс байна.Шунал ихдвэл шулам болно.Одоо наад ааш зан увайгүй үйлдлээ тат юманд хязгаар бий
  • Durak 2018-04-14 10:28:33
    Tenegvvd hvvhedeerei mungu hiichih yum ba l da hvnii tusiig mdhgvi bol zailaacheeeeee lalaruud
  • Mongol  2018-04-14 02:04:56
    Mongi oloh arga sedej bh shig bn . Hvvhdeere shou hiij mongo oloh bashir arga zohioj bha bolotoi !! Dolir hvvhdeere shou hiihe boli gej vnen vg shte
    • Зочин 2018-04-14 11:40:44
      Хүүхдээрээ мөнгө олох арга сэдэж буй нь буруу ч хүнийг ямар муухай хэлдэг юм бэ.Таны үр хүүхэд ямар төрөхийг нь, та ирээдүйд ямар байхыг тийм сайн мэдэж байна у...
  • Mungu 2018-04-13 12:57:44
    Mungu bugslvv ni hatgaa yu
  • Ihee  2018-04-13 11:26:25
    Ih delgvvriin vvdend duuldag baisanaa martaa yu
  • Irgen 2018-04-13 10:13:58
    Hvvhed ni duulj ch chadahaa bsan mun yarij ch chdhaa bsan ba lee malnuudaa
  • Shulmas 2018-04-13 08:47:40
    Shulmasuudaa hvnii tusiig mdhgvi zailaach
  • Teneg 2018-04-13 07:12:05
    Tneg gichinuud dolir huuhduudeeree showudaj duusahnee ai
  • Zochin  2018-04-13 06:18:11
    Gavyataa hairlaj hvndelj yav malnuud mini ta nariin amidraliig uurchilj hvvhediig chini od bolgoson gavyattai hvn shvv
  • Surenjav 2018-04-13 05:21:43
    Ene hoorhon hyyg Engyynbat bizdee gavyat nohoinoosoo ehleedl shavi nariigaa bygdiigni bat bolgodog bodlogotoi yumuu haha BatEnerel BatEngyyn Bat Amy soliotoin...
    66.181.161.26
    Мэдэгдсэн Хариулах
  • Shunal 2018-04-13 05:05:11
    Hvvhedee duulahgvi gj live hiigeed bsan biz de zailooooo
  • ҮНЭН 2018-04-13 04:31:36
    ШУЛМЫН ШУНАЛТАЙ БУЗАР 2 ХҮҮХЭН ИХ ХУДАЛЧ ЮМ БНА ЛЭЭ ГАВЬЯАТ ИЙМ ЮМНУУДТАЙ ХУТГАЛДААД ДЭМИЙ ШУУД ОРХИ НЭР ТӨРД ЧИНЬ СЭВГҮЙ
    150.129.141.22
    Мэдэгдсэн Хариулах
  • Zochin 2018-04-13 04:20:35
    Uuriinh ni hvvhedtei adilhan hvvhediig demjihgvi de uruu l hvmvvst mungu ugluu l gd bhiin yag vneniig helhed gavyatiin buynaar l mungutei bairtai mashintai ai
  • ZOCNIN  2018-04-13 03:41:06
    minii duu hyygee hagalgaa hiilgeed haraag ni hewiin bolgoo .. uund sanhyy heregtei l bh
  • Zul 2018-04-13 03:38:13
    Yanhan hvvhnvvd yanhan zan gargaj bgaa yum bailgvi de henii hvchind iim bolsonoo sanaj yav da yum vzeegvi malnuud
    • О 2018-04-13 05:21:58
      Чи уасан адилхан байсан болоод сайн мэдэж байгаа юуу?
  • Нацаг  2018-04-13 02:29:53
    Эмэгтэй хүмүүс байж яасан муухай хүмүүс бээ ухаан муутай л байна даа...
  • Зочин 2018-04-13 02:28:26
    Батэнэрэлийн ээж эмээ хоёр нь хогийн хүмүүс байна лэ.Нэн ялангуяа Гавъяатыг муу хэлсэн тийм л хүмүүс байдаг юм байна лэ.Батэнэрэлийн ээж мунхан эмэгтэй байлаа
    202.21.127.226
    Мэдэгдсэн Хариулах