Хачигт халдвараас сэрэмжлүүлж байна
Хачигт хазуулах, хачигт халдвараар өвчлөх тохиолдол энэ сараас эхлэн нэмэгддэг. Тухайлбал, дөрөвдүгээр сараас аравдугаар сар хүртэл хачигт халдварын идэвхтэй үе байдаг аж. Одоогийн байдлаар Булган аймгийн сумдууд хачигт халдварын голомт болсон байгаа талаар албаны эх сурвалж хэлж байна. Хүний бие махбодид хачгаар дамжин үүсч байгаа байгалийн голомтот зоонозын өвчнийг хачигт халдвар гэж нэрлэдэг аж.

Өнгөрсөн онд хачигт халдвараар хоёр хүн нас барж, таван хүнд халдварын шинж тэмдэг илэрч ХӨСҮТ-д эмчилгээ хийлгүүлсэн бол 2015 оноос хойш 1700 гаруй хүнд халдварын шинж тэмдэг илэрсэн байна.  

Хачигийг чийгийн болон талын гэж хоёр ангилдаг бөгөөд хаврын цагт ой модонд аялах, цэцэг ургамал түүх, хээр хонь малаа хариулж яваад мөн малын хотондоо ямаа самнах үед хачигт хазуулах тохиолдол их гардаг байна. Тиймээс хачигт энцефалит нь хачгаар дамжин хүний мэдрэлийг вирусын гаралтай цочмог халдварт буюу хүний мэдрэлийн төв системийг гэмтээх аюултай учраас нийслэлийн Эрүүл мэндийн газраас сэрэмжлүүлэг гаргажээ.

О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.