Мөөеэ аваргаа мөнхөд дурсана
Хоёр “Мөнх” аваргын хосгүй сайхан дурсамжууд ар араасаа хөвөрнө. Аварга аваргаараа л үлддэг гэдэг. Монголын үндэсний бөхийн түүхэнд тод мөр, том ертөнцөө үлдээсэн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар гавьяат тамирчин, Дархан аварга, төр нийгмийн зүтгэлтэн Ж.Мөнхбат талийгаачаа ард түмэн нь мөнхөд дурсан санана. Тэрээр энэ сарын 09-нд таалал төгсөж, хайртай үр хүүхэд, хань ижил болон монголынхоо түмэн олонд нөхөж барашгүй хүнд гарз тохиолоо.

Цагийг эзэлсэн их аваргаа өнөөдөр Спортын төв цогцолбороос Алтан-Өлгий рүү сүүлчийн замд нь үдэн гаргаж байна. Төрөл төрөгсөд, үр хүүхдүүд нь, монголын бөхөд хайртай олон хүн уй гашуудаж, тэнгэр хангай ч бүүдгэр цас,бороотой гунигтай, харуусалтай байна. Монголын бөхөд хайртай, бөхөө дээдэлдэг, хүндэлдэг ард олон харамсаж бас гашуудаж байна. Талийгаачийг сүүлчийн замд нь үдэж гаргах буяны ёслолд Х.Баянмөнх аваргаас өгсүүлээд А.Сүхбат, Г.Өсөхбаяр зэрэг аваргууд болон түмэн олон хүрэлцэн ирсэн харагдана.

Сүмогийн их аварга М.Даваажаргал “Аавтай минь салах ёс хийхээр хоёр мөнхийн нэг Их аварга Х.Баянмөнх хүрэлцэн ирсэнд сэтгэл маш их хөдөлж байна. “Хоёр Мөнх” 20 дугаар зууны Монголын үндэсний бөхөд шинэ уур амьсгал оруулж, их спортод ч хамтдаа амжилт үзүүлж эх орон ард түмнээ баясган цэнгүүлсэн билээ. Төрийн наадамдаа бие биенээ даван ялахын төлөө үнэн шударгаар барилдаж, дэлхийн дэвжээнд дэлхийн суутнуудыг хэрхэн ялах ухааныг хамтдаа сийлсэн хоёр мөнхийн маань үе түүх болон үлдэж байна. Х.Баянмөнх аваргадаа урт насалж удаан жаргал эрүүл энхийг хүсэн ерөөе” гэлээ.

Цагийг эзэлсэн их аваргын маань цадиг түүх нь зузаан байна. Ж.Мөнхбат Монгол Улсын чөлөөт бөхийн тамирчдаас олимп, дэлхийн АШТ-ий анхны медалийг эх орондоо авчирсан гавьяатай. Мөн 1967 онд Энэтхэг улсын Шинэ Дели хотноо болсон чөлөөт бөхийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн бол дараа жил нь Мексикийн Мехико хотод зохиогдсон зуны олимпийн наадмаас мөнгөн медалиар энгэрээ мялаасан агуу амжилттай аварга байв.



Харин Ж.Мөнхбат үндэсний их баяр наадамд 6 удаа (1963-1967-1974) түрүүлсэн. Тодруулбал, 1963 онд улсын арслан У.Мижиддоржийг орхин түрүүлж улсын арслан цол хүртсэн. 1964, 1965 онуудад Бээжин аварга, Баянмөнх нарыг арслан заан цолтой байхад нь орхин түрүүлж улсын аварга цол хүртсэн. 1966, 1967 онуудад дархан аварга Д.Дамдин, Дархан аварга Х.Баянмөнх нарыг орхин түрүүлсэн. 1974 онд дархан аварга Х.Баянмөнхийг орхин сүүлчийн удаа түрүүлсэн. Анхны цагаан сарын барилдаанд 1963 онд түрүүлсэн. Цагаан сарын барилдаанд нийтдээ 6 удаа түрүүлж бүх бөхчүүдээс 3-т орох амжилт үзүүлжээ. Түүний өмнө Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх нар л зогсдог билээ. Улсын их баяр наадамдаа нийт 23 удаа шөвгөрч мөн л 3-т орох амжилт үзүүлсэн билээ. Хамгийн сүүлд 1994 онд 53 насандаа 6 даван шөвгөрч улсын заан Р.Гансүхэд унасан билээ.

Түүний хүү М.Даваажаргал нь “Аавтайгаа Токиогийн олимп үзнэ дээ гэж бодож явлаа” хэмээн хоолой зангируулан, хоёр нүдээ арчин байж өгүүлсэн нь дэндүү гунигтай санагдана.
 
Талийгаачийн эх орноо гэсэн халуун дулаан сэтгэл, хөдөлмөрч, уйгагүй, бардам, нөхөрсөг, зан чанар, үндэсний бөх болон спортод үзүүлсэн агуу амжилт монгол хүн бүрийн сэтгэлд үүрд хадгалагдан үлдэх болно. Та минь эх орныхоо бүлээн шороонд энх амгалан нойрс доо.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • amgalan nois doo!!! 2018-04-14 10:53:48
    ard tymenii zyrh setgeld yldsen abragaan bid yahin martah bilee!byrhanii orondoo tabtai nois doo!hichneen gynigtai ch taniihaa helj yarij baisn byhniig chini ar...
  • Зочин 2018-04-14 05:55:55
    Цагаан цайлган сэтгэлтэй эх оронч таныгаа ард түмэн олон чинь хэзээч мартахгүй дурсана.
  •  2018-04-13 15:48:30
    7 сард мартчихсн байж байх байна шүү.
  • irgen 2018-04-13 12:30:02
    um sain amgalan boltugai
  • zochin 2018-04-13 11:07:01
    um sain amgalan boltugai. um mani badme hum.
  • иргэн 2018-04-13 09:55:05
    Ум сайн амгалан болтугай
  • Erhem 2018-04-13 08:47:22
    Ganbatiin setgegdel yag l goliig ni olj hellee
  • baharhaltai abraga, 2018-04-13 08:41:27
    Mongol tymenii maani baharhal abraga baisan daa!taibal saihan noirs doo!!!Um ma ni bad me hyn!!!
  • эрка 2018-04-13 07:03:08
    О.Сайхан маш сайхан бичжээ.Домогт аваргын үлгэр домог мэт аатай яриа хөөрөө олны дунд ихдээ...
  • njuty 2018-04-13 06:56:26
    Уужуу тайван сэтгэлтэй,улс мэх орноо гэсэн хүмүүжилтэй,ухаалаг сайхан монгол хүний жинхэнэ жишээ баримт энэ хүн байлаа,сайн төрлийг олож төрөх болтугай.
  • Ff 2018-04-13 06:12:31
    Aguu uhaantai mongol l doo.eldev hee shaagui mayggui .burhan tuund tumnii oroid yavah amidral hairlasan bn.
  • Ганбаа 2018-04-13 04:59:12
    Эр хүн шиг эрвэлзэж Эмээлтэй морь шиг дэрвэлзэж амьдрахын жишээ.
  • Tuugi 2018-04-13 04:55:15
    Um sain amgalan boltugai
    182.251.248.47
    Мэдэгдсэн Хариулах
  • Гэрэл  2018-04-13 04:08:32
    Ум сайн амгалан болтугай...
    66.181.160.36
    Мэдэгдсэн Хариулах