“Хүрэл тулга” яруу найргийн наадам өнөөдөр болно
Өнөөдөр “Хүрэл тулга” хүүхдийн яруу найргийн наадам болно. Тус арга хэмжээ 14 цагт Монголын хүүхдийн ордонд эхлэх бөгөөд наадмыг Их зохиолч Д.Нацагдоржийн нэрэмжит Утга зохиол нийгмийн ажилтны дээд сургууль болон Монголын хүүхдийн ордон хамтран зохион байгуулдаг уламжлалтай.

Энэ жилийн наадамд аймаг, нийслэлээс шалгарсан шилдэг сурагчид шүлгээ сойх төдийгүй Өвөр Монголоос найман сурагч оролцох аж. Дашрамд дуулгахад, өчигдөр “Найрамдал” төвд наадамд оролцох сурагчидтай олон улсын хүүхдийн Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн Ш.Дулмаа, “Болор цом”-ын эзэн, СГЗ А.Эрдэнэ-Очир, Н.Гантулга, Н.Пүрэв, Саруулдалай, Б.Болорцэрэн, Отгонцагаан нар уулзаж шүлэг яруу найргийн дээжээсээ уншиж сонирхуулжээ.


Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.