Халтиргаа гулгаатай байгаа ЗАМУУД

Өнөөдөр өдөр 15 цагийн байдлаар Дорноговь аймгийн нутгаар хүчтэй цасан шуургатай, Төв, Дундговь, Дархан-Уул, Орхон аймгуудын нутгаар хүчтэй цасан шуургатай, үзэгдэх орчин муу байна.

Мөн дараах замууд хальтиргаа гулгаа ихтэй байна. 

  1. УБ-Өвөрхангай чиглэлийн автозамд Шартын даваа, Бумбатын давааны зорчих хэсэг
  2. УБ-Элсэн тасархай чиглэлийн зорчих хэсэг
  3. УБ-Арвайхээр чиглэлийн Сонгины ар шил, Эмээлтийн хөтөл, Шар хөвийн дөрөлж, Уушгийн хөтөл гэх газар
  4. УБ-Дархан чиглэлийн Баруун турууны даваа, 52-ын даваа, 60-ын даваа, 124-ын даваа
  5. УБ-Мандалговь чиглэлийн Хустайн даваа, Ногоон дов гэх газар
  6. Цэцэрлэг-Тосонцэнгэл, Мөрөн-Улиастай, Улиастай-Алтай чиглэлийн замуудад 2 талаасаа цасаар хучигдсан, хүчтэй цасан шуурга шуурч байгаа бөгөөд үргэлжүүлэн цас орж, шуурах, нөхцөл байдалд хүндрэх төлөвтэй байна.
 
Иймд иргэд та бүхнийг өнөөдөр, маргаашийн хугацаанд онцын шаардлагагүй тохиолдолд хөдөө орон нутгийг зорихгүй байх, зуны дугуйтай тээврийн хэрэгслээр хөдөлгөөнд оролцохгүй байх, мөн тээврийн хэрэгслийн хурдыг замын нөхцөл байдалд тохируулан оролцохыг ЗЦА-наас зөвлөлөө.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.