Таеквондоч П.Дүүрэнжаргал Залуучуудын олимпийн эрхээ авлаа

Тунис Улсын Хаммамет хотноо 'Buenos Aires 2018' Залуучуудын зуны Олимпийн их наадамд оролцох эрхийн тэмцээн, Өсвөр үе, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах таеквондогийн тэмцээн болж өнгөрлөө.

Эдгээр тэмцээнүүдэд оролцсон Монголын өсвөрийн баг тамирчдаас Олимп клубын тамирчин П.Дүүрэнжаргал -48 кг-д дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөн жиндээ шилдэг наймт шалгарснаар Залуучуудын зуны Олимпийн их наадамд оролцох эрхээ авлаа. Энэ нь Монголын Таеквондогийн түүхэнд авч буй хоёр дахь олимпийн эрх юм.

Өмнө нь 'Рио-2016' зуны олимпийн их наадамд Монгол Улсаа төлөөлөн анх удаа таеквондогийн спортоор оролцсон Монголын Таеквондогийн үндэсний шигшээ баг, Алдар спорт хорооны тамирчин П.Тэмүүжин гайхамшигтай тулаануудыг хийж, шагналт тавдугаар байрт шалгарч байсан билээ.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.