Ц.Наранжаргал УАШТ-д зургаа дахь удаагаа түрүүлэв

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн эрэгтэйчүүдийн 41 дэх, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн Улсын аварга шалгаруулах тэмцээн өчигдөр Спортын төв ордны “А” зааланд эхэллээ.

Тэмцээний эхний өдрийн эрэгтэйчүүдийн 90, -100, +100, эмэгтэйчүүдийн 70, -78, +78 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодров. Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд ОУХМ Цэнд-Аюушийн Наранжаргал УАШТ-д зургаа дахь удаагаа түрүүллээ. Харин +78 кг-д ОУХМ Баттулгын Мөнхтуяа дөрөв, эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Гантулгын Алтанбагана, -100 кг-д ОУХМ Лхагвасүрэнгийн Отгонбаатар, +100 кг-д ОУХМ Өлзийбаярын Дүүрэнбаяр, эмэгтэйчүүдийн -78 кг-д спортын мастер Цог-Очирын Батцэцэг улсын хошой аварга болов.
 

ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН:

Эрэгтэйчүүдийн 90 кг (16 жүдоч):

1. Г.Алтанбагана (Алдар) 2. Б.Бат-Эрдэнэ (Хилчин) 3. Б.Тэнгис (Женко), Р.Анхбаатар (ТЕГ-ын “Эрч” клуб)

-100 кг (17): 1. Л.Отгонбаатар (Сүлд) 2. Б.Жанчивдорж (Хүч) 3. Д.Цэрэнням (ТЕГ-ын “Эрч” клуб), Л.Энхтүвшин (Сүлд)


+100 кг (25): 1. Ө.Дүүрэнбаяр (Алдар) 2. А.Давааням 3. Г.Пүрэвбаатар (хоёул Сүлд) 3. Д.Пүрэвдорж (Женко) 


Эмэгтэйчүүдийн 70 кг (12): 1.Ц.Наранжаргал (Хан-Уул дүүрэг, “Женко”) 2. Б.Хонгорзул (Хилчин) 3. С.Адилцэцэг (Алдар), А.Бадамгарав (Баянхонгор) 


-78 кг (10): 1.Ц.Батцэцэг (Увс, “Шинэ бадрах” дэвжээ) 2. А.Батзул 3. Ц.Буянжаргал (хоёул Хан-Уул дүүрэг, “Женко”), Л.Уранчимэг (Хилчин)


+78 кг (9): Б.Мөнхтуяа (Хилчин) 2. Ш.Сэржмядаг (Алдар) 3.Э.Гандиймаа (Хилчин), А.Адъяасүрэн (ТСБТСДуС)


Өнөөдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81, эмэгтэйчүүдиийн 48, 52, 57, 63 кг гэсэн найман жингийн барилдаан болно.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.