​Хууль бусаар ашигт малтмал олборлосон таван иргэнд эрүүгийн хэрэг үүсгэжээ
Хууль бус ашигт малтмал олборлолттой тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Дархан-Уул аймгийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Д.Бат-Эрдэнэ, Хонгор сумын Засаг дарга Т.Атархишиг болон бусад албаныхан Хонгор сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийжээ.

Шалгалтаар Хонгор сумын хоёрдугаар баг, Хүйтний голын эх, Цэхэр цөөрөм гэх газарт таван экскаватор байрлаж байсныг илрүүлж, хоёр экскаваторын компьютерийг хураан авчээ. Улмаар үйл ажиллагааг нь зогсоож Цагдаагийн газарт шилжүүлэн эрүүгийн хэрэг үүсгэсэн байна. Мөн тус газарт байрлаж байсан найман иргэнийг албадан буулгажээ.

Дашрамд мэдээлэхэд, Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг дэвсгэрт  он гарснаас хойш нийт таван иргэнд зургаан эрүүгийн хэрэг үүсгэж аймгийн Цагдаагийн газарт шилжүүлжээ.. Дээрх эрүүгийн хэргүүдийн 3 хэрэгт нийт 8,229,220 төгрөгийн байгаль орчинд учруулсан экологи, эдийн засгийн үнэлгээ гарч Прокурорын байгууллагад шилжүүлсэн байна. Үлдсэн 3 эрүүгийн хэрэгт шинжээч томилогдон байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоохоор ажиллаж байгаа аж.

Эх сурвалж: Дархан-Уул аймаг
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • po 2018-04-14 10:55:56
    zasagiin gazar tow bank 2 n bolhoor demjeed bdg tsagdaa n horiglood bdg ene haanaa huuli guuli bolood bnaaa.
  • bold 2018-04-14 10:02:47
    ingeed l jiriin möngögvi irgediig dor ni barij shiitgeed önöö xeden terbymaar idsen nöxöd zvgeer yyj ideed yawj bna Xyyli bol baas shees boljee
  • иргэн 2018-04-14 06:32:41
    енгет чулууг тугээмэл тархацтай ашигт малтмал гэж солиордог газрын дарга боажя нд байх юм энэ яамыг татан буулгах хэрэгтэй богд уул туул голыг устгаж байгаа яам...