Монгол Домэйн нэрийн бүртгэл эхэллээ
Монголд анх удаа Интернэт хаягийг эх хэлээрээ буюу кирилл үсгээр ашиглах үйлчилгээ нээгдлээ. Үйлчилгээ эхлэнгүүт нэн түрүүнд Төрийн байгууллагууд болон Оюуны өмчийн гэрчилгээ эзэмшигч байгууллага, хувь хүмүүсийн хаягийг бүртгэж эхлээд байна.
 
            Өнөөдөр Монголын Интернэтийн анхдагч Датаком компани Оюуны өмчийн газартай хамтран ажиллах гэрээ байгуулснаар, Оюуны өмчийн гэрчилгээ эзэмшигч байгууллага, хувь хүмүүс хамгийн түрүүнд монгол хэлээр интернэт хаягаа бүртгүүлэх боломжтой болж байна.
 
            Оюуны өмчийн гэрчилгээ эзэмшигч байгууллага, хувь хүмүүс 2014 оны 5 дугаар сарын 15-наас эхлэн өөрийн эзэмшиж буй гэрчилгээний дагуу монгол хэлээр Интернэт хаягаа бүртгүүлэх эрхтэй. Энэ ажиллагаа 10 сарын 15 хүртэл үргэлжлэх ба энэ 5 сарын хугацаанд оюуны өмчөөр баталгаажсан нэрээ бүртгүүлж аваагүй тохиолдолд уг нэрийг олон нийтэд нээлттэй болгож, хэн түрүүлж бүртгүүлсэн нь эзэмшигч нь болно.

            Энэхүү .МОН үйлчилгээ нь Интернэт технологийн шинэ үе болох IDN (Internationalized Domain Name) буюу улс орон бүр өөрийн эх хэлээр дотооддоо домэйн нэр бүртгэх боломжтой, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн технологи юм. Монголын Интернэтийн анхдагч Датаком компани энэхүү үйлчилгээг ICANN (Internet Corporation for Assigned Names and Numbers) Интернэтийн олон улсын байгууллагын зөвшөөрөлтэйгээр албан ёсоор нэвтрүүлж эхлээд байгаа юм байна.
           
Харилцах хаяг:          Датаком ХХК, Маркетинг Борлуулалтын Алба
                                                Утас: 321312, И-мэйл: marketing@datacom.mn
                                                Facebook: /Dat acomMN, Twitter: /DatacomMN
Бусдад түгээх
  • gplus