Экспорт, импорт өсчээ

Монгол Улс 2018 оны эхний улиралд дэлхийн 160 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 2.6 тэрбум америк долларт хүрсэн талаар ҮСХ-ноос мэдээллээ. Үүнээс экспорт 1.5 тэрбум америк доллар, импорт 1.1 тэрбум америк долларт хүрчээ.

Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 536.7 (25.9%) сая америк доллар, үүнээс экспорт 182.5(14.0%) сая америк доллараар, импорт 354.2 (45.6%) сая америк доллараар тус тус өссөн байна. Гадаад худалдааны тэнцэл 2017 оны эхний улиралд 523.7 сая америк долларын ашигтай гарч байсан бол 2018 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 171.7 (32.8%) сая америк доллараар буурч, 351.9 сая америк долларт хүрчээ.

Экспорт 2018 оны эхний улиралд өмнөх оны мөн үеэс 182.5 сая америк доллараар өсөхөд боловсруулаагүй буюу хагас боловсруулсан алтны экспорт 80.6 сая америк доллар, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт 80.8 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Импорт өсөхөд эрдэс бүтээгдэхүүний импорт 86.8 сая америк доллар, үүнээс дизелийн түлш 54.2 сая америк доллар, машин, механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тэдгээрийн сэлбэг, эд анги 75.8 сая америк доллараар, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги 57.7 сая америк доллараар, үндсэн төмөрлөг, түүгээр хийсэн зүйлсийнх 43.3 сая америк доллараар өссөн нь голлон нөлөөлжээ.

Эрдэс бүтээгдэхүүн, нэхмэл бүтээгдэхүүн, үнэт, хагас үнэт чулуу, металл гоёлын зүйлсийн экспорт нийт экспортын 94.7 хувийг эзэлж байгаа бол импортын 68.5 хувийг эрдэс бүтээгдэхүүн, машин механик төхөөрөмж, цахилгаан хэрэгсэл, тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги болон хүнсний бэлэн бүтээгдэхүүний импорт эзэлж байна.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-04-15 02:33:17
    төр барьж байгаа лалруудаа 2200-р авдаг байсан сүү 2800, 3000 хүрлээ.