Хийлч Л.Билэгтөгс Их Британид ур чадвараа харуулав
Их Британийн Труро хотын катедралд энэ сарын 13-нд болсон Корнвалл мужийн залуучуудын чуулгын Улаан өндөгний баярт зориулсан "From Darkness to Light" тоглолтод 13 настай Монгол хийлч Л.Билэгтөгс алдарт Дмитрий Шостаковичийн хийл, найрал хөгжмийн 1-р концертийн 3, 4 дүгээр анги болон каденцийг хөгжимдөж ур чадвараа харуулж, үзэгчдийн халуун алга ташилтаар шагнуулжээ. Энэ зохиол нь мэргэжлийн хийлчийн ур чадварыг шаардсан томоохон бүтээл төдийгүй тэр тусмаа 13 настай хүүхэд тоглоогүй аж.

Л.Билэгтөгс өнгөрсөн онд Пензанс хотын захиргааны холлд "Виртуоз хийлч" тоглолтод дан хийлд зориулсан гоцлол бүтээлүүдээс Паганинийн каприс вариац, Бахийн партита зэргээс хөгжимдсөн ба тоглолт 3 цаг гаран үргэлжилж бүтэн рецитал тоглож мэргэжлийн хүнээс "Ур чадвараараа насандаа дэлхийн шилдэг 5-д багтсан хөгжимчин" гэсэн үнэлгээ авчээ. "Виртуоз хийлч" тоглолтын үеэр бэлэг задалж хийлээр Монгол аялгууны найруулга хөгжимдөж бяцхан хөөмий үзүүлсэн нь үзэгчдийн талархлыг хүлээж, тэрээр олон фэнүүдтэй болоод амжсан байна.

Ийнхүү Монголын нэрийг өндөрт өргөж соёл урлагаа сурталчлан яваа Монгол хүүгээр бахархмаар хайрламаар, хүндэлмээр...

Түүний тухай товчхон танилцууахад, Билэгтөгс нь 6 настайгаасаа эхлэн сонгодог хөгжмөөр хичээллэж эхэлсэн бөгөөд Хөгжим Бүжгийн Консерваторт T.Сарантуяа болон Ч.Түмэнжаргал багш нарын удирдлагад суралцаж байсан буюу одоогоор Их Британын Корнвалл мужид амьдарч байна. Түүний гаргасан амжилтуудаас дурдвал
 
  • 8 настайдаа Олон улсын Крешендо уралдаанд 1-р байр эзэлж Нью Иорк хотын Карнеги-Холлд очиж тоглосон;
  • 2016 онд Япон-ХонгКонг хөгжмийн уралдаанд 1-р байр;
  • 2015 онд Бельгийн Артур Гримьо нэрэмжит хийлийн уралдаан,
  • 3 байр/шүүгчийн нэрэмжит шагнал, Чехийн Косианы нэрэмжит хийлийн уралдаан,
  • 3-р байр тус тус эзэлж; ИМКА, "eMuse", "American Protege" зэрэг интэрнэт уралдаануудад амжиттай оролцож байр эзэлсэн буюу олон улсын олон хөгжмийн фестивалиудад олон удаа эх орноо төлөөлж оролцсон арвин туршлагатай;
  • 2014 онд Чайковскийн нэрэмжит өсвөрийн хийлчдийн уралдаанд Монголоос оролцсон анхны залуу хийлч бас хамгийн бага оролцогч болж байжээ.
 










 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-06-08 13:13:25
    hugjim bujgiihen mundag
    81.157.191.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Дээгий 2018-04-26 13:52:13
    Үнэхээр мундаг тоглолт байна. Монголынхоо нэрийг олон улсад цуурайтуулж байгаа Билэгтэгс дүүдээ улам их амжилт хүсъе!
    64.119.26.14
    Мэдэгдсэн Хариулах
  • БАТБОЛД 2018-04-15 14:09:23
    АЯЛГУУГ ТОГЛОЛТЫГ СОНСЛОО ҮНЭХЭЭР БАХАРХМААР УР ЧАДВАРТАЙ ЮМ . АМЖИЛТ ХҮСЬЕ. ТӨРҮҮЛЖ ӨСГӨСӨН ЭЭЖ ААВД НЬ ТАЛАРХАЖ БАЙНА.
    202.9.41.228
    Мэдэгдсэн Хариулах
  • Siilegmaa 2018-04-15 10:48:18
    Uneher mundag hudulmurch, awiyaslag duude amjilt husie
    203.91.112.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Цээгий 2018-04-15 08:51:04
    Сайн байна шүү.Мундаг хүүд улам их амжилт хүсье.Одоо л Монголын маань сонгодог урлаг дэлхийд танигдаж эхлэх нь дээ...
    66.181.161.32
    Мэдэгдсэн Хариулах
  • Лут 2018-04-15 08:35:31
    Миний хүү ч дэлхийн хүмүүсийн хайрыг хүлээсэн хүү болжээ. Эвийдээ хүү минь 13 - хан настай ш дээ. Эх орныхоо нэрийг улам өндөрт гаргаарай миний хүү. Бахархаж бн...
    43.242.243.129
    Мэдэгдсэн Хариулах
    • сайн сайн 2018-04-16 01:52:46
      үнэхээр мундаг байна шүү
      66.181.191.194
      Мэдэгдсэн Хариулах
  • ZOCHIN  2018-04-15 08:04:35
    sain huu bna. amjilt.
    220.235.120.245
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-04-15 07:53:06
    wow. baharhal bna. bayar hurgeye!
    81.157.191.108
    Мэдэгдсэн Хариулах
  • аа 2018-04-15 05:57:53
    мундаг хүү юмаа амжилт хүсьe
    59.153.112.163
    Мэдэгдсэн Хариулах