Монголын үндэсний бөхийн холбоонд үүссэн их хэрүүл 16 дахь жилдээ үргэлжилж байна. Тус холбооны Р.Нямдорж тэргүүтэй өмнөх удирдлагууд өнгөрсөн сарын 24-нд ээлжит “Их-Эе” хурлаа зарлан хуралдуулсан. Улмаар уг хурлаас дархан аварга, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэийг шинэ тэргүүнээр сонгож, тамгыг нь хүлээлгэн өгсөн юм. Мөн МҮБХ-ны Цэцдийн зөвлөлийн даргаар, Дархан аварга Г.Өсөхбаяр, дэд тэргүүнээр улсын заан Ц.Магалжав, гүйцэтгэх захирлаар улсын заан Б.Сайнбаяр нарыг сонгосон. Энэ нь олон жил үргэлжилсэн их хэрүүлийг улам дэвэргэлээ.
Учир нь нөгөө талд МҮБХ-ын ээлжит бус “Их эе” хуралдаанаас тэргүүнээр сонгогдсон Л.Чинбат, Цэцдийн зөвлөлийн дарга Ү.Хүрэлбаатар нарын хүмүүс дархан аварга Б.Бат-Эрдэнийг Бөхийн холбооны хууль бус тэргүүн хэмээн үзэж буйгаа илэрхийлсэн. Тэд "МҮБХ-ны албан ёсны тэргүүн нь Б.Бат-Эрдэнэ аварга биш. “Гацуурт”-ын Л.Чинбат улсын бүртгэлд бүртгүүлж тамгаа авсан" хэмээн мэдэгдсэн билээ.
Ийнхүү уг маргаан даамжирсаар эцэстээ хэрүүл зодоондоо тулсан байна. Тодруулбал, өнгөрсөн баасан гарагийн орой аварга А.Сүхбат, арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь, гарьд Ө.Бат-Орших тэргүүтэй Увс нуур дэвжээний бөхчүүд Монгол Бөхийн өргөөнд очиж бужигнаан үүсгэжээ. Тэд хамгаалалтын албаны залуустай хамт бөхийн өргөөний хаалгыг эвдэж, булаан авахаар дайрсан байна. Улмаар уг үйлдлийг цагдаагийнхан таслан зогсоож, бөхийн өргөөг хамгаалалтад авсан байна.

Тэртээ 2002 оноос эхлэлтэй уг хэрүүл ийн 16 жил үргэлжилж байгаа нь цаанаа нэлээдгүй том эрх ашиг явж байгаа мэт гэх харыг дагуулж байсан. Гэвч ямар ч эрх ашиг бай гэсэн энэ бүхний хамгийн том золиос нь бөхчүүд болж байгааг бөх сонирхогчид хэлсээр ирсэн. Өнөө цагт бөхчүүдийн нэр хүнд газарт унаж байгаа ч гэсэн Монгол бөх гэдэг хэдэн олон зуун жилийн түүхтэй бөхийн өв соёлыг өөрийн биед тээн яваа бөхчүүдийн эрх ашиг хамгийн ихээр хохирч буй.
Энэ талцал, тэмцэл үгүй болж Монгол бөхийн хөгжил шат ахих ёстой гэсэн их хүлээлт бөх сонирхогчдын дунд үүсээд байна.
Г.Зул