УАШТ-ий шилдэг жүдочоор М.Уранцэцэг, Г.Мөнхбат нар шалгарлаа

Жүдо бөхийн 2018 оны насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн дөрөвдүгээр сарын 13-14-нд Спортын төв ордны “А” зааланд боллоо. Эрэгтэйчүүдийн 41 дэх, эмэгтэйчүүдийн 26 дахь удаагийн тэмцээнд 28 байгууллагын 330 гаруй тамирчин хүч үзсэн бөгөөд сүүлийн өдөр буюу өчигдөр эрэгтэйчүүдийн 60, 66, 73, 81, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын жингийн барилдаан болсон юм. Сүүлийн өдрийн барилдаан жүдо бөх сонирхогчдын суудлаас өндөлзүүлсэн, таамаг эвдсэн олон сонирхолтой барилдаанаар дүүрэн болж өндөрлөв.. 

Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд олимпийн наадмын мөнгө , ДАШТ-ий алт, хүрэл медальт, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Сумъяа долоо, эрэгтэйчүүдийн 81 кг-д Токиогийн “Их дуулга”-ын аварга ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар зургаа, эмэгтэйчүүдийн 48 кг-д ДАШТ-ий алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин Мөнхбатын Уранцэцэг дөрөв, эрэгтэйчүүдийн 66 кг-д ОУХМ Ганболдын Хэрлэн, эмэгтэйчүүдийн 63 кг-д ОУХМ Болдын Ганхайч гурав, эрэгтэйчүүдийн 73 кг-д ОУХМ Цэнд-Очирын Цогтбаатар хоёр, 60 кг-д Ганхуягийн Мөнхбат, 52 кг-д Ганболдын Ганцэцэг нар анх удаа улсын аварга боллоо.

УАШТ-ий шилдэг жүдоч буюу “Иппон тропи”-гийн эзнээр эрэгтэйчүүдээс 60 кг-ын жинд аваргалсан Г.Мөнхбат, эмэгтэйчүүдээс 48 кг-д түрүүлсэн М.Уранцэцэг, шилдэг шүүгчээр олон улсын шүүгч Т.Энхцэцэг нар шалгарав. 

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв дасгалжуулагчтай ШШГЕГ-ын “Сүлд” (4 алт+1 мөнгө+0 хүрэл) спорт хорооны баг эрэгтэйчүүдийн багийн дүнгээр алтан медалийн эзэн болж, ОУХМ Д.Батсайхан дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны нэгдүгээр баг (2+0+0) мөнгө, ОУХМ П.Нямлхагва дасгалжуулагчтай “Алдар” спорт хорооны хоёрдугаар баг (1+1+0) хүрэл медалийн эзэн болсон юм. Эмэгтэйчүүдийн багийн дүнгээр гавьяат тамирчин Д.Пүрэвсүрэн дасгалжуулагчтай ХХЕГ-ын “Хилчин” спорт хороо (2+2+3) тэргүүлж, Г.Саранзаяа дасгалжуулагчтай Хан-Уул дүүрэг, “Женко” клуб (1+2+3), ОУХМ П.Нямлхагва дасгалжуулагчтай “Алдар” спорт хороо (1+1+2) удаалав.

ХОЁР ДАХЬ ӨДРИЙН ДҮН:

Эрэгтэйчүүдийн 60 кг (51 жүдоч): 1. Г.Мөнхбат (Алдар) 2. Ч.Тогтохжаргал (Увс нуур) 3. Д.Амартүвшин (Хилчин), Л.Өнөболд (ТЕГ-ын “Эрч” клуб)

66 кг (32): 1. Г.Хэрлэн (Сүлд) 2. А.Батсуурь (Алдар) 3. Н.Мөнхбаяр (ТЕГ-ын “Эрч” клуб), Б.Сумъяабазар (Багахангай дүүрэг)


73 кг (28): 1. Ц.Цогтбаатар (Сүлд) 2. Б.Батболд (Хангарьд) 3. Г.Одбаяр (Баянзүрх дүүрэг, Женко), Г.Балсанхүндэв (Хангарьд)


81 кг (27): 1. О.Ууганбаатар (Сүлд) 2. Г.Гаажадамба (Баянзүрх дүүрэг, Женко) 3. Б.Мөррэнцэн (Хангарьд), Б.Алтансүх (Увс нуур)


Эмэгтэйчүүдийн 48 кг (13): 1. М.Уранцэцэг (Хүч) 2. Э.Уртнасан 3. Э.Гэрэлмаа (хоёул Хилчин), Г.Наранцэцэг (Алдар)


52 кг (13): 1. Г.Ганцэцэг 2. Б.Хорлоодой (хоёул Хилчин) 3. А.Намуундалай (Хан-Уул дүүрэг, Женко), Д.Болор-Эрдэнэ (Боржин)


57 кг (15): 1. Д.Сумъяа (Хилчин) 2. Л.Энхрийлэн (Сүлд) 3. Г.Отгонцэцэг (Тэмүүжин), Л.Нинжин (Хилчин)


63 кг (15): 1. Б.Ганхайч (Алдар) 2. Б.Мөнгөнчимэг (Хан-Уул дүүрэг, Женко) 3. Б.Баасанжаргал (Хилчин), Ц.Сүнжидмаа (Хан-Уул дүүрэг, Женко)
 

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.