МИАТ-ийн гүйцэтгэх захирлаар Д.Баттөрийг томилох нь тодорхой болжээ
“МИАТ" ТӨХК-ийн гүйцэтгэх захирлыг сольж мэргэжлийн хүн томилно гэсэн мэдээлэл гараад удаж байна. Харин энэ  хугацаанд тус газрын гүйцэтгэх захирал Ч.Тамир албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан. Хүсэлтдээ салбарын сайдтайгаа ажил байдлын хувьд санал нийлэхгүй, үзэл бодлын зөрүүтэй байдал үүсээд байгаа талаар тодотгосон байсан. Түүнийг өнгөрсөн 2017 оны аравдугаар сард "МИАТ" ТӨХК-ийн ТУЗ-ийн хуралдаанаар Гүйцэтгэх захирлаар томилох шийдвэр гаргаж байв.

Тэрбээр, санхүүгийн хувьд асуудалтай гэгддэг "МИАТ" ТӨХК сүүлийн жилүүдэд ашигтай ажиллагаа руу орж, 2015 онд 50 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажилласан үзүүлэлттэй буй. Түүнчлэн хэд хэдэн нислэгийн шинэ чиглэл нээсэн гээд алба хаагчдад нь ам сайтай байдаг юм билээ.

Тэгвэл ажил үүргээ сайн гүйцэтгэж салбараа удирдаж байсан хүнийг яагаад ажлаас нь чөлөөлөхөөр болов. Түүний оронд ямар хүнийг “хүчээр” томилох гээд улайрч дайрч байгаа нь олны анхаарлыг татаж эхэлсэн төдийгүй хэл ам дагуулж эхэллээ.

Гүйцэтгэх захирал Ч.Тамирын оронд Сангийн яамны ТНБД асан Б.Баттөрийг томилуулахаар улс төрийн хүрээнийхэн тохирсон гэх нь үнэний ортой аж. Б.Баттөрийн материал Авлигатай тэмцэх газар дээр одоо хянагдаж буй бөгөөд удахгүй томилгоог албан ёсоор явуулахаар зэхэж буй. Өөр нэгэн эх сурвалжийн хэлж буйгаар энэ хүнийг гүйцэтгэх захирлаар томилох нь тодорхой болсон гэв.

Гэхдээ энэ хүний МИАТ-ийг удирдах мэргэжлийн хүн мөн үү, гэвэл бас биш юмаа. Мэргэжлийн хүнээр удирдуулж томилно гээд яриад байсан салбарын сайдын хэлсэн үг, хэлэлцсэн яриа нь талаар өнгөрсөн бололтой. Зүгээр  улстөрийн хүрээнд тохироогоор өөрийн гэх хүнээ шахлаа гэж хардаж байгаа нь үнэн. Д.Баттөрийг өмөөрч, Ч.Тамир ч мэргэжлийн бус хүн байсан гэж шүүмжлэх юм. Гэвч одоо томилох гээд байгаа хүнд компанийн дотоод хууль дүрэм үйлчлэхгүй бололтой. Тодруулбал, Д.Баттөр нь “МИАТ компанийн by-law-н 8.6.1 дахь шалгуурт нийцэхгүй л хүн гэнэ.  Хэрвээ ТӨХ, ТУЗ хүчээр томилбол асуудал шүүх дээр шууд унана. Санаатайгаар хууль зөрчсөн хэрэгт орно. Гэтэл компанийн хууль дүрмийг зөрчиж, эрх баригч намынхаа эрх ашгаар Д.Баттөрийг томилох нь хэр шударга шийдвэр вэ. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Менежментийн ур чадвар л мэдэж дээ 2018-04-17 07:07:31
    Хуулийн боловсролтой гэсэн санагдана. ТНБД байхдаа чих халууцуулаагүй санагдана
    27.123.214.121
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-04-17 04:55:33
    Хүүхэнд ч нугасгүй эр дэ. Хэдэн онгоцны үйлчлэгч нар ч зовж дэ
    103.212.118.145
    Мэдэгдсэн Хариулах
  • 123 2018-04-16 16:50:16
    сайд нь найзыгаа томилуулахаар зүтгүүлжээ
    64.119.25.83
    Мэдэгдсэн Хариулах
  • Инженер 2018-04-16 05:19:39
    Баахан өлсгөлөн гарууд МИАТ-аар дүүрэх нь дээ. Нисэхээр оролдвол цус гардаг юм даа!!!
    66.181.183.129
    Мэдэгдсэн Хариулах
  • Gg 2018-04-16 05:07:50
    Batengineer iig MIATiin dargaar taviachee
    122.201.21.35
    Мэдэгдсэн Хариулах
  • Miat achilchid 2018-04-16 04:50:15
    Solih n zuv shuu.. Huuchin udirdlaguud arai buur arai dendseen.. Hund surtal ar uwuriin ariun haalga geed.. Ene ymar ххк bish bizdee.. Demjej bn.. Achilchidaas
    43.228.129.39
    Мэдэгдсэн Хариулах
  • Нучин 2018-04-16 04:22:11
    Энэ залуу намын тохиргоороо ирж дээ..Төрийн ажил дандаа тохирооо бла бла
    66.181.160.50
    Мэдэгдсэн Хариулах
  • Saihan-d  2018-04-16 03:17:43
    Tamir tegeed nisehiin mergejliin hyn bsn yum uu? Tagnuulch baisan bish yy?
    202.70.34.70
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-04-16 03:04:38
    Яаманд цалин багатай ажиллаж байсан гарууд миат -д ирээд үнэхээр юм үзээгүй, өлөв долов хийсэн зан илрээд байдгымда. Одоо хэдэн өлөн банди нар байгаа.
    115.187.88.2
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-04-16 02:12:45
    энэ одоо юу бичээд бна? Тамирыг үлдээ гээд бга му? Хэдэн хоногоос хойш л Тамирыг магтаад л байхын. Одоо энэ Миат хамаатан садан гэхгүй ажилаа явуулах хэрэгтэй
    64.119.21.48
    Мэдэгдсэн Хариулах
  • сдаө 2018-04-16 02:03:19
    Баттөр мундаг залуу, сайн удирдаж чадна
    202.21.106.162
    Мэдэгдсэн Хариулах
    • Zochin 2018-04-16 08:16:27
      Shunal ni shulam bolson hyn dee. Heregt orchihgyi l baih boltugai
      66.181.190.165
      Мэдэгдсэн Хариулах