“Хүслийн хавар” хүүхдийн гар зургийн үзэсгэлэн дэлгэгдэнэ
Монгол Улсад суугаа БНСУ-ын Элчин сайдын яам “Ирээдүйн Монгол” ТББ хамтарч “Хүслийн хавар” хүүхдийн гар зургийн үзэсгэлэнг жил бүр дэлгэн үзүүлдэг уламжлалтай.
Уг үзэсгэлэнгий зорилго нь  Монголд суугаа БНСУ-н Элчин сайдын яам болон Нийгмийн халамж соёл боловсролыг дэмжигч “Ирээдүйн Монгол” ТББ хамтарсан хүүхдийн уран зургийн үзэсгэлэнгээр дамжуулан хоёр улсын соёлын солилцоо болон эв найрамдлын суурь болоход нөлөөлөх ба хүүхдийн гар зургийн үзэсгэлэн гаргаснаар хүүхдүүд өөрийгөө үнэлэх үнэлэмж дээшилж, урам зориг аван цаашид дэлхийд өрсөлдөх чадвартай боловсон хүчин болоход оршдог аж.
Энэ жилийн гар зургийн үзэсгэлэн энэ лхагва гарагт БНСУ-ын Элчин сайдын яамны 1 давхарт нээлтээ хийх бөгөөд баасан гараг хүртэл үзэсгэлэн үргэлжлэх юм байна.
О.Сайхан 
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.