Улсын заан Н.Жаргалбаяр түрүүлж, таван сая төгрөгөөр шагнуулав

Шинэ Өвөрхангай төслийн нээлтэд зориулсан үндэсний бөхийн барилдаан өчигдөр/04.15/ Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотноо болж өндөрлөлөө

Барилдаанд улс аймгийн алдар цолтой 128 бөх зодоглосноос Сэлэнгэ аймгийн Мандал сумын харъяат, улсын заан Н.Жаргалбаяр долоо даван түрүүлж, Завхан аймгийн Их-Уул сумын харъяат,  улсын гарьд Б.Гончигдамба зургаа даван үзүүрлэв. Харин их шөвөгт аварга Ч.Санжаадамба, арслан Р.Пүрэвдагва нар шалгарлаа. Тус барилдааны түрүү бөхийг таван сая төгрөгөөр шагнасан байна. 

Мөн бөхийн барилдааны үеэр Өвөрхангай аймгийн 'Их Монголын Хүчтэн дэвжээ'-ний тэргүүнээр Асашёорюү Д.Дагвадорж сонгогдон, тамгаа гардаж авсан юм.

Г.Зул

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.