АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлийнхөн авлигачидтай тэмцэнэ

АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс өнөөдөр сэтгүүлчдэд “Авлигыг илчлэхэд албан тушаалтнуудаас айх хэрэггүй боллоо” гэсэн сэдэвт хэвлэлийн бага хурлыг хийлээ. Хуралд тус зөвлөлийн дарга Г.Баасан, тус зөвлөлийн хуулийн хэлтсийн дарга Д.Оросоо нар тодорхой мэдээлэл өглөө.

Хуулийн хэлтсийн дарга Д.Оросоо “Монгол Улсын Ерөнхийлөгч 2018- 2019 оныг авлигааас татгалзах, авлигачдыг илчилсэн гэрчийг хамгаалах, авлигын эсрэг байх жил болгон зарласан байгаа. Ерөнхийлөгч зарлиг гаргасан гол шалтгаан нь өнөөдөр Монголд авлига, ашиг сонирхлын зөрчил үндэсний аюулгүй байдлын хэмжээнд хүрэхүйц, аюулгүй байдлыг алдагдуулах хэмжээнд хүрч очсон тул анхаарч эхэллээ. Дээрээс нь авлига авсан, өгсөн гэмт этгээдийг илрүүлж илчилсэн хүнд тодорхой хэмжээний урамшуулал олгох хэрэгцээ шаардлага байгааг зарлигтаа дурдсан. Түүнчлэн монголчууд авлигад идэгдсэн, улс эх орны ашгаа нэн тэргүүнд тавьдаггүй, амин хувийн үзлээрээ, ашиг сонирхлын зөрчилтэй байж авлигач занд нэрвэгдэж байгаа нь гамшгийн хэмжээнд хүрлээ. Тиймээс энэ он болон ирэх жилд авлигын эсрэг тэмцэх, бусдыг соён гэгээрүүлэх эсрэг үр бүтээлтэй ажиллаж, нийгмээ эрүүлжүүлэхийн тулд цаашид хийх их ажлын гол индэр нь АТГ-ын дэргэдэх Олон нийтийн зөвлөл байх болно. Мөн олон нийттэйгээ нийлж авлигачдын эсрэг тэмцэнэ ” гэлээ.

Зөвлөлийн дарга Г.Баасан “Өнөөдрөөс эхлээд Олон нийтийн зөвлөл маань зарлигыг хэрэгжүүлэхийн тулд авлигыг таслан зогсоох ард түмний индэр болж тэднийг хошуучилж ажиллахаа ард түмэнд мэдэгдэж байна. Мөн авлигачдын таслах зогсоохын гол индрийг бусдад хувийн болон улстөрийн өш хонзонгоор атгаг санаагаар  ашиглуулахгүй гэдгийг анхааруулж байна. Мөн бид зарчим барьж ажиллана. Төрийн ажлын зарчмыг хатуу баримтална. Тиймээс энэ он бол ирэх жилүүдэд авлигын хэргийг илрүүлэхэд орон даяар, сайн дурын бүлгэмүүд байгуулж хамтарч ажиллах уриалж байна. Бид авлигын шинжтэй ирсэн мэдээллийг цаг ямагт олон нийтэд мэдээлж байна. Аль аймаг, сумынхан хамгийн их авлига авдаг талаар үргэлжилж мэдээлнэ. Цаашид Монгол Улс авлигагүй шударга нийгмийг байгуулах ёстой. Түүнчлэн өнөөдөр АТГ-т шаардлага хүргүүлнэ. Учир нь биднийг камердаж байгаа камераа 3 хоногийн дотор авахыг шаардаж байна ” гэв.

О.Сайхан
Оллоо.mn 

 
 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-04-17 03:11:26
    Харин ОНЗ-хөн зөв ярьсан байна шүү. Дэмжиж байна зөв байна. авилга авдаг нөхдүүд жаахан ч гэсэн айх байлгүй дэ. Орон нутагт наад ОНЗ өө сайн ажлуулаач
  • dsn 2018-04-16 18:18:40
    jaahan yum unsh! tehgui bol hotsrodood bn ,unuu ued hen mungu taniltai surguuliin diplom bitgii hel doktoriin havtas hudaldaad avsan mulgui tolgoituud zunduun ....
  • Зочин 2018-04-16 10:34:17
    Та зөв ярьж байна. Авилгачдыг цаазын тавцанд аваачих хэрэгтэй.
  • Иргэн 2018-04-16 09:59:33
    Гудамжны балиар авгайг буруу залж төрийн ажилд саад болохгүй байж болдоггүй л юм байхдаа???... Төрийн ажил ингэж явахгүйшдээ???...
  • Зочин 2018-04-16 07:04:54
    Энэ төрийг ЖЕНКО гэдэг жунхуу, ЗИКА гэдэг хутгуур 2 ёстой хог шороотой хутгаж байна доо. Явж явж ийм чухал ажилд хагас галзуу хүн тавиад самруулаад байх юм.
  • irgen 2018-04-16 07:00:27
    Ene awilgachin hulgaichuudiin gar bna
  • иргэн 2018-04-16 06:33:00
    камерддаг камер энэ авгайн ярьж байгааг естой женко зи нартай таарсан амьтан авгай сольж сураагуй биш женко энэ авгайг аваад суучих адилхан тэнэг тэргуун хатагт...