Хөдөлмөрийн тухай хуулийн төслөөр Ажлын хэсэг байгуулав
 УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр ээлжит хурлаа хийлээ. Засгийн газраас өргөн барьсан Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-ын чуулганы хуралдаанд хэлэлцүүлгийн шатанд явж байгаа юм. Энэхүү хуулийн төсөл нь ажил олгогчдыг дэмжих заалт тусгагдаагүй, ажилчдыг бөөнөөр нь ажлаас нь халах зөвшөөрсөн, хөдөлмөрийн хөлсний үнэлэмжийг дээшлүүлэх тухай асуудлууд өнгөрсөн долоо хоногийн чуулганы хуралдааны үеэр гишүүдээс санал гарч байсан юм.

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд ч мөн хуулийн төслийг эргэн харж, засах сайжруулах нь  зүйтэй  гэж санал нэгдэв. Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн  төслөөр  УИХ-ын дэд дарга Я.Санжмятаваар ахлуулсан Ажлын хэсэг байгуулжээ.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.