Сурталчилгааны самбаруудыг албадан буулгаж байна

Нийтийн эзэмшлийн зам талбайд байрлуулсан өнгө үзэмжгүй, замын хөдөлгөөний үзэгдэх орчин хязгаарласан хувь хүн хуулийн этгээдийн зөвшөөрөлгүйгээр байрлуулсан гадна зар сурталчилгааны байгууламж, хаяг, хаягийн байгууламжуудыг албадан буулгах ажлыг өнгөрсөн амралтын өдрүүдэд зохион байгууллаа.

Уг ажлын хүрээнд Жигжидийн уулзвараас 4 буудал хүртэл замын 2 талаар, Доржийн гудамж дагуу замын 2 талаар зөвшөөрөлгүй, өнгө үзэмжгүй, шаардлага хангаагүй, бүртгэлгүй зарлалын самбар болох 2 тулгуурт байгууламж, 170 хаяг хаягын байгууламж, 250 орчим цаасан болон хулдаасан зарлалын хуудсыг албадан буулгасан байна. Цаашид дөрвөн буудлаас 32-ын тойрог, 32-ын тойргоос Баянбүрдийн аюулгүй тойрог, Дарь-Эхийн гудамж, Ногоон нуурын гудамжуудыг үе шаттайгаар буулгах ажлыг зохион байгуулан ажиллахаар төлөвлөжээ.

Иймд байгууллага, Аж ахуйн нэгжүүдийг ойр орчимдоо зөвшөөрөлгүйгээр хаяг хаягын байгууламж, зарлал, сурталчилгааны самбар байрлуулахгүй байхыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас уриалж байна.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bat 2018-04-16 13:04:02
    Ene vnexeer zöw bna.Gadaadaas ochixod vnexeer myyxai xaragddag.Xotiin nvvr tsaraig iimerxvv xereggvi zvileer chimeglesen gazriig torgox xeregtei.