“FIBA 3x3 Goyang challenger” тэмцээнд манай багууд амжилттай оролцжээ
Сагсанбөмбөгийн 3x3 шинэ улирлын мэргэжлийн анхны Гран при тэмцээн БНСУ-д өнгөрсөн амралтын өдрүүдэд боллоо.

Энэхүү тэмцээнд манай улсаас “Улаанбаатар Гаруда” болон “Ховд” гэсэн мэргэжлийн хоёр баг оролцож тав болон есдүгээр байрт шалгарлаа. “Ховд” баг урдчилсан хэсгийн эхний тоглолтоо Японы Токио хотын багийн эсрэг хийж 20:17-оор хожиж тэмцээнээ амжилттай эхлүүлж, хоёр дахь тоглолтоо ОХУ-ын Москва хотын багийг 21:19-өөр хугацаанаас нь өмнө хожиж шилдэг 12-т багтжээ.

Улмаар үндсэн хэсэгт Канадын Саскатоон, Сербийн Белград багуудтай нэг хэсэгт оржээ. Улмаар “Ховд” баг эхний тоглолтоо дэлхийн чансааны 8-д эрэмбэлэгдсэн Сербийн Белград багтай хийж 16:17-оор хожсон ч дараагийн тоглолтондоо дэлхийн чансааны 16-д эрэмбэлэгдсэн Канадын Саскатоон багт 21:10-аар хожигдсон байна.



Манай багийн хувьд Саскатоон болон Белград багуудын тоглолтоос хамааран хэсгээсээ гарах эсэх нь шийдэгдэх байв. Хэсгийн сүүлчийн тоглолтондоо Саскатоон баг 17:15-аар Белград багт хожигдож оноо тоолж манай баг хэсгээсээ гарч чадалгүй тус тэмцээний есдүгээр байрт шалгарсан юм.

Харин дэлхийн чансаанд 12 дугаарт эрэмбэлэгдэж буй “Улаанбаатар Гаруда” баг тэмцээний эхний тоглолтоо БНСУ-ын Сонгпа багийн эсрэг хийж 18:15-аар хожиж, дараагийн тоглолтдоо дэлхийн аваргын мөнгөн медальт Амстердам багт 21:15-аар хожигдсоноор хэсгээсээ хоёрдугаар байраар хасагдах шатанд гарсан юм.

Улмаар хасагдах шатанд АНУ-ын Принцетон багтай тоглож 21:19-өөр хожигдон тэмцээний тавдугаар байрт шалгарсан юм.

Манай мэргэжлийн багуудыг энэ сарын 21-22-нд Нанжины Гран при тэмцээн хүлээж байна.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.