МАН-ын бүлэг гишүүдийн тойрогтоо ажилласан тайланг сонсоно
УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр хуралдаж, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй холбоотой асуудлыг хэлэлцлээ.

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Эдийн засагт нааштай өөрчлөлтүүд гарч, үзүүлэлт сайжирч байгаа ч чанар, эдийн засгийн өгөөж иргэн бүр, айл өрхөд хүрэх ёстой. Түүнээс гадна мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж байгаа, ялангуяа нийслэлийн хүрээнд дахин төлөвлөлт, газар чөлөөлөлттэй холбоотой ажлууд удаашралтай байна. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн нэг том ажил бол сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг сайжруулахаар 2018 онд тодорхой төсөв суулгасан. Гэтэл нийслэлийн хэмжээнд газар чөлөөлөх асуудал тулгамдаж байгаа учраас энэ асуудлыг ойрын хугацаанд шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэн. Дахин төлөвлөлт, агаарын бохирдол, газар чөлөөлөлт зэрэг асуудлын талаар мэдээлэл авахаар хотын удирдлагуудыг үдээс хойших бүлгийн хуралдаанд суулгахаар болсон” гэлээ.

Харин намын бүлгийн хуралдаан үдээс хойш хуралдаж, хүүхдийн мөнгийг 100 хувь эсвэл 80 хувь олгох төсөл болон УИХ-ын чуулганы завсарлагаанаар гишүүдийн тойрогтоо ажилласан тайланг сонсох юм байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tiim uu 2018-04-16 11:06:22
    MANAIH Sukhbaatar duureg 6-r horoo end l lav MAN songogdson ih hural gishuun ireegyu haaguur hentei n uulzaad yavchih vaa irged uulzana gesen zarlal bgagyi