Дугаарын хязгаарлалтыг өөрчлөхгүй

Замын цагдаагийн газрын орчимд барих гүүрэн гарцын ажилтай холбогдуулан олимпийн гудамжны замыг 1 жил 6 сарын хугацаатай хэсэгчлэн хаахаар болсон. Иймээс замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дугаарын хязгаарлалтад өөрчлөлт оруулах саналыг гаргаж, иргэдээс санал авсан билээ.

Гэвч иргэдийн дийлэнх нь дэмжээгүй учраас дугаарын хязгаарлалтыг тэгш, сондгойгоор хязгаарлахгүй болсон байна.

Энэ талаар Нийслэлийн автозамын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Иргэд дугаарын хязгаарлалтыг дэмжээгүй тул хуучин хэвээрээ мөрдөгдөнө. Харин түр замуудаараа зохицуулалт хийнэ. Замын хөдөлгөөн хэвийн болно гэж үзэж байгаа. Нарны зам дээр 3-4 газар буцаж эргэх гарцыг нээж хөдөлгөөнийг эрчимжүүлж байна" гэлээ

Мөн тэрбээр "Махатма Гандигийн гудамжнаас Нарны зам руу холбогдох зам нь төмөр замын гарамтай огтлолцож байгаа тул аюулгүй байдлыг хангах үүднээс хуучин замын цагдаагийн гарцан дээр байгаа автомат тоноглолуудыг шилжүүлж, суурилуулах ажил хийгдэнэ. Энэ ажлын хүрээнд дөрөвдүгээр сарын 19-ний 22:00 цагаас 23-ны 07:00 цаг хүртэл түр замын хөдөлгөөнийг хязгаарлана. Тоноглол хийгдэж дуустал цагдаагийн хоёр албан хаагч болон төмөр замын дохиочид байнга  ажиллана" гэв.

Шинээр гаргасан түр замууд: 

 
  • Махатма Гандигийн гудамжаас Нарны зам,
  • Нийслэл хүрээ өргөн чөлөөг Удирдлагын академитай холбох,
  • Хүннүгийн гудамж-Саруул хотхон,
  • Саруул хотхон-Соёлж.
  • Нарны зам дээр 3-4 газарт баруун зүүн болон буцаж эргэх эргэлтүүдийг хийсэн.

Г.Зул
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin 2018-04-17 16:53:42
    Энэ дугаарын хязгаарлалт гэсэн завхарсан юмаа болиочээ. Буруу рультэй ямбий машин нэмэхээс өөр үр дүнгүй. хотод хаана дугаараар хязгаарлатал бөглөрөө вэ
  • Бат 2018-04-17 00:54:14
    Тэнэг байхаа дугаарын хязгаарлалтыг нэмээд явах өдрөө явсан шиг явахгүй бүгдээрээ гудманд шатаад зогсож байхаас
  • hotyn zaluu 2018-04-16 16:49:46
    Teneg pizdaakuus, mongold iim guur goyodon!!!, bas neg pizdaa shonod orno, yum hiij boldoggui gazar shdee mongol chin.
  • йй 2018-04-16 13:35:53
    одоо түгжрэл нь дийлдэхгүй ээ. яана даа