“Алтай констракшн”-ий барьж буй Саруул хорооллын кран нурж уналаа
Баянзүрх дүүргийн 26-р хороонд "Алтай констракшн"-ий барьж буй Саруул хорооллын барилгын кран ажиллаж байхдаа нурж унасан байна. Кран унах үед кранист кабиндаа ажиллаж байжээ. Кран нурж унахдаа сум нь Баянмонгол хорооллын баруун жигүүрийн 410 дүгээр байран дээр тулсан ч тогтолгүй унасан талаар ойр хавьд байсан хүмүүс хэлж байна.

Баянмонгол хорооллын 410-р байрны 10 давхарын айлын тагтны вакуум хаалтыг онож гэмтээжээ. Мөн Баянмонгол хорооллын хашаанд зогсож байсан хэд хэдэн машинуудыг дарж гэмтээсэн байна.

Баянмонгол хорооллын 410, 412, 414 байрны оршин суугчдын гражийн гарц талд уг кран нурж унаснаар иргэд болоод автомашин бүхий зорчигчдод түгжрэл болон чирэгдэл үүсчээ. 
Тухайн барилгын газар шорооны ажил эхлэх үеэр мөн залгаа байрлах Баянмонгол хорооллын баруун талын хашааны газар хэсэгчилж цөмрөн нурж байсан  тухай оршин суугчид нь гомдоллож байна. Хашааны суурь гэмтэж засварласны илрэл болох ондоо өнгийн суурьтай байна.

Одоогоор Түргэн тусламж болон Цагдаа, Аврах албаны зэрэг холбогдох байгууллагынхан газар дээр нь ажиллаж байна.

Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.
 






























www.olloo.mn
Б.Орхон
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.