Улаанбаатарт бороотой, 15-17 хэм дулаан

-Өнөөдөр төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно-
 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Оройдоо бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 4-9 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 15-17 градус дулаан байна.

Ихэнх нутгаар үүлшинэ. Баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бага зэргийн бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи баруун болон говийн аймгуудын нутгаар баруунаас, зүүн аймгуудын нутгаар зүүн өмнөөс, төвийн аймгуудын нутгаар баруун өмнөөс хойш эргэж секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.

Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Онон, Улз голын хөндий, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар 10-15 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 20-25 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.