Өнөөдөр болох үйл явдлууд
09:00 цагт: “Ургамал, ургамлын гаралтай хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдал үндэсний форум” Корпорэйт Конвеншн төвд болно.

09:00 цагт: “ДЭЛХИЙН БАНК –АЗИЙН ХӨГЖЛИЙН БАНКНЫ САНХҮҮЖИЛТТАЙ ТӨСЛИЙН ХҮРЭЭН ДЭХ ХУДАЛДАН АВАЛТЫН БИЗНЕСИЙН БОЛОМЖУУД” уулзалт МҮХАҮТ-д болно.

10:00 цагт: Hollyday INN hotel-iin 19 давхарт Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд татварын орчин сайжруулах талаар болон УИХ-аар Татварын хууль хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан уг хуулийн төсөлд оруулах саналын талаар хэлэлцүүлэг болно.

10:00 цагт: Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар, Кристина Ноблийн хүүхдийн сан олон улсын байгууллагууд 2018 онд хэрэгжүүлэх зорилтот гэр бүлийг дэмжих, хөгжүүлэх “Хөгжлийн үндэс” төслийг эхлүүлж байна. Төсөлд хамрагдах 30 өрхөд үйлчилгээ үзүүлэх хорооны нийгмийн ажилтан, дүүргийн ГБХЗХХ-ийн мэргэжилтнүүдэд зөвлөмж, арга зүй өгөх зорилготой туршлага солилцох сургалтыг Нийслэлийн хүүхэд гэр бүлийн хөгжлийн газрын хурлын танхимд болно.

11:00 цагт: MN-Мэдээллийн төвд ХУД-ийн ИТХ-ын тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийн улмаас хороод хуваагдаж үйл ажиллагаа нь алдагдаж байгаа талаар тус дүүргийн иргэд мэдээлэл хийнэ.

11:30 цагт: СХД-ийн улаанчулуутын хогийн цэгт баригдах цэцэрлэгийн нээлт, 12 цагт 30 дугаар хороонд шинэ цэцэрлэгийн нээлт, 14 цагт 26 дугаар хороонд шинэ цэцэрлэгийн нээлт болно.

12:00 цагт: УУХҮ-ийн яамны хурлын танхимд "Ил тод, хариуцлагатай уул уурхай" хэвлэлийн бага хуралтай. Хуралд сайд Д. Сумъяабазар болон газрын дарга нар оролцоно.

12:00 цагт: "Диализын төв болон шинэ технологиуд" танилцуулах арга хэмжээ Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн Б блокт болно.

14:00 цагт: ЦУС БҮЛЭГНЭЛТИЙН ЭМГЭГ буюу ГЕМОФИЛИ ӨВЧИНТЭЙ тэмцэх дэлхийн өдрийг тэмдэглэн өнгөрүүлнэ. Хаана: УНТЭ-ийн номын санд.

15:00 цагт: Стандарт, хэмжил зүйн газар Туркийн стандартын байгууллагатай хамтран ажиллах төлөвлөгөөнд гарын үсэг зурах үйл ажиллагаа Төрийн ордны ёслол хүндэтгэлийн танхим  болно.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-04-17 02:02:40
    баригдах цэцэрлэгийн нээлт гэж хуцах юм шав тавих еслол дараагийн шинэ цэцэрлэгийн нээлт нь барилга хулээн авах еслол юм боловуудаа сэтгуулчдийн байж байгааг