Бөхийн өргөөнд болох байсан барилдаан, тоглолтуудыг цуцлав
Өнгөрсөн амралтын өдрүүдэд өрнөсөн үймээн самууны улмаас болж Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдах үйл ажиллагаа болон урлагийн тоглолтуудыг цуцалсан байна. Тодруулбал, өнгөрсөн бямба гарагаас эхлэн түр хугацаагаар зогсоож, цагдаагийн хамгаалалтад авчээ.

Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 5.3-т заасныг үндэслэн барилга байгууламж, хүний амь бие, эрүүл мэндэд  хохирол учирч болзошгүй байх тул прокурорын зөвшөөрлөөр Баянзүрх дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс  үйл ажиллагааг нь түр зогсоосон байна.

Ингэснээр Бөхийн өргөөнд болох байсан улс, аймгийн алдар цолтой чансаа өндөр бөхчүүдийн “Сонгинохайрханы хишиг” барилдаан хойшлогдсон. Мөн дуучин П.Идэржавхлан, О.Гансувд, Б.Батболд нар тоглолтоо хийх боломжгүй болжээ.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • BAT erdene 2018-04-17 04:05:31
    Mongo saah tuhtai gazardaa baterdene bayjsaan
  • яана даа, харамсаж байна 2018-04-17 03:43:32
    ТӨР засаг энэ гай дагуулаад байгаа бөхийн өргөөг төрдөө данслаад аваач. Энэ өргөөнөөс л хэрүүл болж байгаа даа
  • Зочин 2018-04-17 02:58:18
    Цуцалсан нь дээр.Тэр иргэдийн хандиваар боссон ордныг хүүхдэд зориулсан төв болгож,гадна талбайг нь тохижуулж хөгшчүүд салхилж байг.Хоорондоо булаалдаж алалцаж
  • Tseegii 2018-04-17 02:46:26
    Bolimoor yumaa. Zugeer muruuruu uran buteelee hgeed yawj bgaa humuust lai bolohoo bolioch. Neg togloltiin ard yamar ih huch hudulmur sanhuu ursaj bgaa bilee
  • иргэн 2018-04-17 02:10:05
    урлагийн тоглолт хийлгэхгуй гээд байхад яах гээд байнаа ергеег тер мэдэлдээ аваад менежмент хийгээд яв бехийн холбооны хэруул тэгээд намжина