Барилгын өргөгч цамхаг унасны  улмаас зэргэлдээ орон сууц, гурван машин сүйтгэгдэв
-Мэргэжлийн хяналтын байцаагч нар шалгалтын дүгнэлтээ өнөөдөр гаргана-

 
Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж, мөрдөж ажиллаагүйгээс болж барилгын ноцтой осол гарлаа.

Тодруулбал, өчигдөр орой 17.40 цагийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд “Алтай констракшн”-ны “Саруул хотхон”-ы барилгын ажил хийж байсан кран унаж хүн гэмтсэн гэмтлээ гэсэн дуудлагыг Нийслэлийн онцгой байдлын шуурхай албаны утсанд ирүүлжээ. Дуудлагын дагуу Нийслэлийн аврах анги 105 бүлгийг очиход тус хорооллын барилгын кран /36 метрийн өндөртэй/ унаж, кранист 36 настай, эрэгтэй гэмтсэн байсныг эмнэлгийн байгууллагад шилжүүлэн өгчээ.

Ослын улмаас “Баян Монгол” хорооллын 410 дугаар байрны дээврийн хэсэг нурсан, мөн зогсоолд тавьсан гурван машинд эвдрэл гэмтэл учруулжээ. Харин тэндэхийн оршин суугчид болон албан бус эх сурвалжийн мэдээлж буйгаар кран доошоо бууж байхдаа унасан гэнэ.

 Мөн дуудлагын дагуу НМХГ-ын байцаагчид хэргийн газар дээр очиж хяналт шалгалт хийж ажиллажээ. Тэд өнөөдөр дүгнэлтээ гаргаж, мэдээлэл өгнө гэв. Мэргэжлийн хяналтын байцаачид осол юунаас болж гарсан, тухайн барилгын өргөгч краны ашиглалтын хугацаа дууссан байсан уу, кранист  хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ашиглаагүйгээс болж доош унасан уу гэдгийг нарийвчлан тогтоох юм байна.

Харин зэргэлдээ хороолол болон гурван машин, хашаанд гарсан хохирлыг “Алтай констракш”-ны зүгээс төлж барагдуулах бөгөөд одоогоор хохирлын хэмжээг тогтоогоогүй байна гэдгийг цагдаагийн байгууллагаас хэллээ.

Уг нь мэргэжлийн хяналтын байгууллага барилга дээр ажиллаж байгаа техниктүүдэд шалгалт хийж, улмаар хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангаж ажиллах шаардлага хүргүүлдэг байна. Гэвч эздийн хайхрамжгүй байдал хүний эрүүл мэнд, амь насанд хохирол учруулсаар байна.

Эргэн сануулахад, 2015 оны хоёрдугаар сарын 8-нд мөн “Саруул” хороололд барилгын ноцтой осол гарч байв. Тухайлбал, барилгын 9 дүгээр давхар руу тоосго зоож явсан цахилгаан шатны ган татлага тасарснаас 36 настай эрэгтэй Б амиа алдаж байв.

Кран “Приус-30”, “Приус-20”, “Приус-20”, “Вингөурд” загварын автомашинуудын дээр унаж гэмтэл учруулсан байна.

Зарим айлын цонх хагарсан

“Баян Монгол” хорооллын 410 дугаар байрны хана цуурчээ
 
О.Сайхан
Оллоо.mn 
 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Бат 2018-04-17 04:30:51
    3 машин сүйтгэгдээд байхдаа ч яахав дээ тэнэг эмьтан
  • иргэн 2018-04-17 04:08:07
    сурвалжлагч ухаантай малнууд мэдээ ч бичиж чадахгуй юмаа хоердахь урт егуулбэрийг уншдаа сэтгуулч биш шар хадны данстай амьтан л ингэж бичих байх
  • мажиг\ 2018-04-17 04:00:36
    барилгыг зогсоогоочээ
  • ХОГИЙН ЭЗЭД 2018-04-17 03:36:31
    ХӨГИЙН СЭТГЭЛГҮЙ ИЙМ ЭЗЭД УДАХГҮЙ ҮЙЛИЙН ҮРЭЭ ЭДЭЛНЭ ДЭЭ, ЭДЛЭНЭ. ҮЙЛИЙН ҮРЭЭС ХЭН Ч ЗУГАТАЖ ЧАДАХГҮЙ.