Нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудыг шалгаж байна
Улаанбаатар хотын ерөнхий менежерийн шийдвэрээр томилогдсон Ажлын хэсэг нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч байгууллагуудад хяналт шалгалтыг хийж байгаа бөгөөд энэ сарын 22-нд дуусах юм байна.

Шалгалтанд нийслэлийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж 21 байгууллага хамрагдахаас өнөөдрийн байдлаар 16 байгууллага хамрагджээ.
Шалгалтаар Галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнтэй нийцүүлэн гаргасан норм дүрэм, стандартыг зөрчсөн нийт 103 зөрчил илрүүлж, шалгалтын явцад 17 зөрчлийг арилгуулж, байгууллагуудын холбогдох албан тушаалтан нарт мэргэжлийн заавар зөвөлгөөг өгч ажилласан байна. 

О.Сайхан 
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.