ИТХ-ын тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрээс болж хороодын ажил “хохирч” байна гэв
Хан-Уул дүүргийн  ИТХ-ын тэргүүлэгчдийн хууль бус шийдвэрийн улмаас хороод хуваагдаж үйл ажиллагаа нь алдагдаж байгаа талаар тус дүүргийн иргэдийн төлөөлөл өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Дүүргийн ИТХ-ын тэргүүлэгчид хууль бус тогтоол шийдвэр гаргаж, хороодын иргэдийг улстөрийг зорилгоор талцуулж байгаа талаар тус дүүргийн 15 дугаар хорооны иргэн Н.Төмөрбаатар “Тухайлбал, ИТХ-ын тэргүүлэгч Цэрэн томилогдсон цагаасаа эхлэн Монгол Улсын хуулийг уландаа гишгэж, дураараа ашиглах, төрийн эрхийг гартаа авахаар, үндэсний эв нэгдлийг бусниулах, албан тушаал давуу байдлаа ашиглаж төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах зэрэг хууль бус үйлдлүүдийг удаа дараа гаргасан. Тиймээс энэхүү үйлдлийг нь тэвчиж зүгээр хараад сууж чадахгүй” гэв.

Мөн Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны Баттөр  “Энэ дүүрэгт иргэдийг хоёр талцуулж улстөржсөн байдал хэрээс хэтэрсэн байна. Энэ Цэрэн гэгч хүний зохион байгуулж байгаа ажлаас болж төрийн ажил урагш явахгүй, цаг хугацаа алдаад байгааг дээд шатны байгууллагууд анхааралдаа авахыг хүсч байна” гэлээ.

Түүнчлэн энэ оны хоёрдугаар сард тус дүүргийн хоёрдугаар хорооны Иргэдийн нийтийн хурал болсон. Үүнд дүүргийн ИТХ-аас нэг хүн ирсэн. Мөн Засаг даргын орлогч ирж хурлыг удирдсан. Гэвч хорооны Иргэдийн нийтийн хурлын даргыг хуралд оролцуулаагүй. Цагдаа хамгаалалт болж бид нарыг хөөсөн. Тэгсэн хэрнээ өөр иргэдийг оролцуулаж, иргэдийг  хооронд нь талцуулж байгаа нь хууль бус үйлдэл юм. Өмнө нь хуралд ороход иргэний үнэмлэхээ үзүүлээд ордог байсан бол одоо Засаг даргын зөвшөөрөлтэй хоёр хувь цээж зурагтай оруулдаг болсон гэх.  Ер нь ИТХ-ын хууль бус шийдвэрээс болж хороод хохирч, иргэд нь улстөржиж байна. Тиймээс бид цаашдаа хуулийн шат шатны байгууллагад хандана гэдгээ мэдэгдэв.

О.Сайхан
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.